ОХУ-аас Умард Солонгост 400 гаруй толгой ямаа илгээжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын алба Россельхознадзор 447 толгой ямааг Умард Солонгост нийлүүлэх зөвшөөрөл өгснөө өнгөрсөн Баасан гарагт өөрийн вэб сайтад мэдээлжээ.

Нийтдээ 432 эм ямаа, 15 ухныг Умард Солонгосын гадаад худалдааны байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Ямаануудыг Оросын Ленинград мужаас төмөр замаар Умард Солонгосын Расон боомтод хүргэжээ.

Үүнийг шим тэжээлийн дутагдалтай Умард Солонгосын хүүхдүүдийг сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Пёняны төв хэвлэл тус улсын баруун эргийн Нампо хотод ямааны томоохон ферм байгуулж буй тухай мэдээг өнгөрсөн долоо хоногт цацаж байв.

“Үүний үр дүнд хотын хүүхдүүдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах суурь тавигдаж байна” гэж Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлж байжээ.

2021 оны зургаадугаар сард болсон эрх баригч намын бүгд хуралд тавьсан илтгэлдээ Ким Жон Ун тус улсын бүх хүүхдүүдийг сүүн бүтээгдэхүүнээр хангах бодлого боловсруулахыг уриалж байсан юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан 2022 оны тайланд Умард Солонгосын 5 хүртэл насны хүүхдүүдийн зургааны нэг буюу 285,000 орчим хүүхэд шим тэжээлийн дутагдалтай гэсэн тоо баримт дурдсан байдаг.

2012 онд энэ тоо 411,300 байжээ.

Эх сурвалж: Yonhap News, IKON.MN


Сэтгэгдэл

lthtjkoqfc [185.220.101.22] 2024-11-19 00:58:39

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

curfbvrkgg [185.220.101.22] 2024-11-19 00:58:38

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

qwvkszrhow [109.70.100.1] 2024-10-26 21:12:38

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

druypwdhmn [109.70.100.1] 2024-10-26 21:12:37

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [66.181.180.53] 2024-10-19 09:43:34

Оросууд тусалсан нэрээр халхавч хийж дээрэмддэг.

Монголиа и Россыи [46.135.15.147] 2024-08-23 21:31:23

ОРОСУУД Л ЗОВСОН ЦАГТ ТУСАЛДАГ САЙХАН АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ.

Зочин [66.181.190.222] 2024-08-17 17:04:18

Манайхаас 40000 ямаа хонь авахгүй дээ

Иргэн [66.181.184.176] 2024-08-16 14:41:35

Монгол улс 4000- толгой ямаа өгөе!!!

Зочин [202.55.188.104] 2024-08-15 08:09:38

Манайх хужаа руу мал гаргадаг хойд1 солонгост өгмөөр юм бусдад өгсөнөөр халхын буян арвижаж ирсэн


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.