ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд "Монголд нийлүүлэх түлш шатахууныг зогсолтгүй хангахад анхаарна" гэжээ
ОХУ-ын засгийн газар есдүгээр сарын 1-нээс эхлэн он дуустал түлш шатахуун гадаад зах зээлд экспортлохгүй гэдгээ зарлажээ.
Тэгвэл дээрх хориг Монгол Улсад үйлчлэх эсэхийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас тодрууллаа.
Тус яамны албаны эх сурвалж хэлэхдээ "ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад хоёр хоногийн өмнө ирж, яамныхантай уулзалт зохион байгуулсан.
Энэ үеэр бүтээгдэхүүний экспорттой холбоотой байр сууриа илэрхийлсэн байгаа" гэлээ.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдын зүгээс "Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт нь хамгийн тулгамдсан асуудал болсон.
Монгол Улсад нийлүүлж буй бүх бүтээгдэхүүн, тэр дундаа ирэх онд нийлүүлэх түлш, бензиний хэмжээг нарийн тодорхой болгоно.
Монгол Улсын хэрэгцээг хангах түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах, зөв зохистой, шат дараатай хийхээр төлөвлөж байгаа.
Нийлүүлэлтээ зогсолтгүй, тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллана" хэмээн мэдэгдэж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
Irgen [202.55.188.123] 2024-08-16 19:02:43
Buhel buten uls bolchihod tamine dotoodiin uildweree sergeeldee tamine gadnii haraat mu jijighen uls blhor adaglaad l mu benjin baraagaar ni booj bn shde 126 malaa yachihsan tarhitai er em uls bdgiin be tamine
Зочин [103.212.119.194] 2024-08-16 17:57:32
Улс орноо хүн шиг удирдаад, жаахан сэтгэл гаргаж ажиллаачээ. Ганц боловсруулах үйлдвэр баричихаж чадахгүй хэдэн жил болж байнаа. Дарга нарын байж байгаа царай нь л энэ шүү дээ. Мэдлэг боловсрол дулимагхан, хамгийн гол нь сэтгэлгүй. Орос крантаа хаавал энэ улс орон чинь сүйрлээ хөөе. Нээнтэгэнд нэг ч битгий хоно гэж үг байдаг билүү. Өдий олон жил болж байхад ганц үйлдвэр...... Ард түмэн үнэхээр их бухимдалтай байгаа шүү. Стратегийн гол гол салбарууд нь дандаа бусдын гарт. Тусгаар улс гэхэд хэцүүхэн л байгаа. Яахав мэдлэг боловсрол, туршлага дүүрч, хамгийн гол нь сэтгэлтэй ажилламаар байна.
Зочин [202.9.40.219] 2024-08-16 15:55:13
Хаха ул чацага царайтууд том том хуцаад орос ахаа их муулаад байхааар анхааруулж баынадааа ах нар
Зочин [66.181.161.97] 2024-08-16 15:33:56
Гол үндсэн стратегийн бүтээгдэхүүн ээ өөрсдөө үйлдвэрлэхгүй бол хэзээд хараат байна
Иргэн [202.55.188.115] 2024-08-16 14:44:23
Байлдааны ажиллагаа удааширч үргэлжилвэл шатахуун нийлүүлэлтэд хүндрэл гарахыг үгүйсгзх аргагүй. Нефтын үйлдвээрлүүгээ онц анхаарч хүрхэрээ чигийн хаусруу татах их хөрөнгийг үйлдвэр барихад өгөө..Дэлгэрсайхан билүү УИХ гишүүн нөхөр өөрийн хаус таун руу зам гүүр тавихад зургын ажилд 28 тэр бум гүйцэтгэлтэйгээ их наяд шахуу хүмүүс эсэргүүцээд бгаа хөрөнгөө өгөё .
Иргэн [66.181.184.176] 2024-08-16 14:27:58
Монгол улсын хэрэглэдэг түлш бензинийг Орос улсаас хангана гэдэг нэг САА- г хангахтай адилхан жижигхэн!!! Хамгийн гол нь чанартай шатахуун нийлүүлмээр л бн!!!
Зочин [66.181.191.17] 2024-08-15 23:27:38
Оросын цэргийн ар хангамж нь муудвал манайд өгөх нефтийн хэмжээг багасгах тохиолдол гарна. Иймд засгийн газрын гэрээний дагуу цаг тухайд нь нийлүүлнэ гэдэг дайны цагт амар зүйл биш гэдгийг Монголчууд бид сайн ойлгох хэрэгтэй.
Зочин Хар нүдэн [103.212.119.226] 2024-08-15 13:38:56
Францын гомо америкын янк артай их тэврэлдсний гор нь гарна даа!
Зочин [202.126.90.157] 2024-08-15 12:17:42
Боловсруулах үйлдвэрээ бушуу яаралтай нэн даруй хурдавчлахгүй бол элгээрээ хэвтэхэд ойрхон байгаа шүү...
Пүүжээ [202.72.245.121] 2024-08-15 11:44:20
Нефтийн үйлдвэрээ л яаралтай баримаар бгаа юм даа. Нэг юм болохоор л бензин өгөхүү яах юм бол гээд л царай алдаад асуух юм. Орос хятад 2 ийн эвийг нь олж тархидаж байгаад үйлдвэртэй л болмоор бна.
хорлоо [66.181.182.237] 2024-08-15 11:22:17
орос улсыг муулаад доромжлоод байгаа ухаантнууд жаахан бодолтой баймаар байна.орлс зогсоолоо гэхэд тэр шүтээд байгаа америк чинь бидэнд түлш өгөхгүй л байх шүү
Ч [122.201.31.63] 2024-08-16 21:56:54
Чухмаа чухам ,фсээр хараарай Даваа Раднаа гээд нэг уг хь боловсролтой бсан одоо зөнөчихсөн чавганц украйнууд курскт төчнөөнкм кв газар чөлөөллөө ч гэх шиг украйныг курскт ялж бгаагаар их постлоно ороод хараарай , тгэд хэдэн өөрийн бодолгүй малнуд дагачихсан хошуурч бнлээ.би тэр чавкаг одоо зөнөхөө болиочээ , аятайхан бж бгад бензин тогоо. Таслуулахгүй байхаа бодмоор юм., курскийг чалөлөөд чавка таньд хохоолууд1метр нүхний газар ч өгөхгүй , мглдоо наад ясаа булах шороо чн бн .укранюугаар гийгүүлэх юмманайхыг гээд бичсан бга хараарай .тэр худалдагдсан чавкагхандындармаар бнсошиалд .
Зочин [139.5.219.65] 2024-08-15 12:45:42
Jopoliz
Зочин [103.161.242.160] 2024-08-15 11:31:25
Яг үнэн