Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африк тивийн гадна анх удаа бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Саяхан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) сармагчны цэцэг өвчний халдвар Африк тивийн улс орнуудад өргөн хүрээнд тархаж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн хэмжээний эрүүл мэндийн онц байдал зарласан билээ.

Тэгвэл маргааш нь буюу Пүрэв гарагт энэ өвчний Африк тивийн гадна илэрсэн анхны тохиолдол Швед улсад бүртгэгджээ.

Африк тивийн нэг улсаас ирсэн хүнээс өнөөдрийн дэгдэлттэй холбоотой “Clade Ib” хувилбарын вирус илэрсэн тухай Шведийн эрх баригчид өчигдөр мэдээлсэн байна.

Өвчтөн одоо Стокхольм хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

“Сармагчны цэцэг өвчин туссан хүн манай улсад эмчлүүлж байгаа нь нийт хүн амд аюул учирсан гэсэн үг биш” гэж албаныхан мэдээлээд өвчин нийтэд тархах эрсдэлийг “маш бага” гэж үнэлсэн байна.

Гэхдээ импортлогдсон тохиолдлууд цаашид өсөх магадлалтайг анхааруулжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анх дэгдсэн сармагчны цэцэг өвчин одоо хөрш зэргэлдээ улсуудад нь тархаад байгаа.

Энэ удаагийн дэгдэлтийн гол халдварлагч “Clade Ib” хувилбарыг судлаачид сармагчны цэцэг өвчний хамгийн аюултай вирусийн төрөл гэж үзэж байна.

Уг вирус хүнээс хүнд хүрэлцэх замаар халдварладаг юм.

Эх сурвалж: Reuters

IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.