Энэ оны эхний найман сард 81,700 машин импортлогдсон нь өмнөх жилийн мөн үеэс бараг хоёр дахин өндөр байна

Aдмин / Эдийн засаг

Манай улс энэ оны эхний найман сард импортоор нийт 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.

Энэ нь 2023 оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.1 хувиар өссөн дүн болж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Гадаад улсаас нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.5 тэрбум ам.доллар буюу 20.5 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.6 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.4 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 776.1 сая ам.доллар буюу 12.1 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.6 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 661 сая ам.доллар буюу 8.8 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 400.7 сая ам.доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 154 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.9 хувь; ОХУ-д 25.2 хувь; Япон-д 10.0 хувь; БНСУ-д 4.1 хувь; АНУ-д 4.0 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.

ikon.mn

зураг

зураг

зураг


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.177] 2024-09-09 19:37:49

Хуучин машин оруулж ирэхээ л болий. Тэгвэл л түгжрэл бужрна даа.

Зочин [103.57.92.177] 2024-09-09 19:36:42

Японоос буруу рультэйг оруулж ирэхээ болий болий, харин Солонгосоос зөв рультэй хог оруулж ирж түгжрий.

Зочин [192.82.65.88] 2024-09-09 16:26:54

Хуучин машин оруулж ирэхийг зогсоогоочээ. Монгол улс төмрийн хогоор дүүрлээ. Хотдоо багтаж шингэхгүй боллоо. Ялангуяа буруу рультэй машин. Бараг өдөрт 400-500 машин орж ирж байна. Гадаадаас ирж байгаа ачаа тээврийн 60-70 хувь нь хуучин машин. Хэрэгтэй смарт үйлдвэрлэл, төхөөрөмж оруулж ирмээр бх юм. Тянжин дээр 5-6 мянган чингэлэг зогсож бна.

Зочин [202.21.111.13] 2024-09-09 11:57:52

Японы төмрийн сэг оруулж ирэхээ хэзээ зогсоох юм бэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.