Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ

Aдмин / Гадаад мэдээ

“Яги” хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.

Вьетнамын хүн ам шигүү суурьшсан Улаан мөрний бэлчирийг дайран өнгөрсөн хар салхи үйлдвэрлэлийн томоохон төвүүд байрладаг хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой тус бүс нутагт үйлдвэрүүд, дэд бүтцийг сүйтгэж, тариалангийн талбайг усанд автуулжээ.

Хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж төрийн мэдлийн хэвлэл засгийн газрын эхний үнэлгээг эш татан мэдээлжээ. Тодруулбал, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйдсэн гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Харин Мьянмарт 113 хүн амиа алдсан гэж эрх баригч цэргийн хунт мэдээлсэн юм. Мөн 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мьянмар дахь төлөөлөгч Шила Мэттьюгийн мэдээлснээр, “Яги” хар салхины улмаас тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн уршигт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хөдөө аж ахуйд учирсан хохирлын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мьянмарт 2011, 2015 онуудад болсон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2008 онд “Наргис” хар салхины улмаас 138 мянга гаруй хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. Харин “Яги” хар салхи нь цэргийн хунтыг гадаадын тусламж хүссэн ховор уриалгыг гаргахад хүргэсэн бөгөөд хөрш Энэтхэг улсаас хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламжийг үзүүлээд байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.129] 2024-10-06 23:29:01

Хэцүү л амьдрал байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.