Д.Баатарсайхан: Сонгуулиар сайд, дарга нар солигдсоны дараа төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийдэг нь зовлонтой

Aдмин / Улстөр

Яам, агентлагуудад хийж буй хяналт шалгалтын явц, төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, төрийн албаны хүний нөөцийн талаарх мэдээллийг Төрийн албаны Зөвлөл танилцууллаа.

Төрийн албаны Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан хэлэхдээ "Төрийн албаны шалгалтын үр өгөөж сайн байгаа. Жилд дөрвөн удаа, нэг ээлжид 5,000 гаруй иргэн шалгалт өгч байгаа.

Мэргэжил, туршлага шаардахгүй бүртгэл хийж авдаг шалгалт. Дөнгөж сургуулиа төгссөн залуус гол төлөв нөөц бүрдүүлж байна.

Ажлын байранд туслах түшмэл, дэс түшмэлээс бусдад нь ажилласан жил заасан байгаа. Тиймээс дөнгөж сургуулиа төгссөн залуус доод шатны мэргэжилтнээр ажилд орохоос биш шууд дээд тушаалд томилогдох боломж хомс.

Төрийн албан хаагчийг дан ганц шалгалтаар чадавхжуулдаггүй.

2017 оны хуулиар Удирдлагын академи буюу Засгийн газрын сургалтын байгууллагад

  • Тэргүүн түшмэл
  • Эрхэлсэн түшмэл
  • Ахлах түшмэлийг мэргэшүүлэх багц сургалтад гурван сарын хугацаатай хамруулж байгаа.

Туслах, дэс түшмэлийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хамруулж байна. Мөн төрийн албан хаагчдыг ажлыг байранд сургах сургалтаар чадавхжуулж байгаа. Төрийн албан хаагчид харьцангуй чадавхжиж байгаа гэсэн үг" хэмээв.

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд цалин хөлсний тогтолцоог нэг ижил түвшинд аваачсан. Төрийн албанд хамгийн доод албан тушаал хашиж байгаа албан хаагчдын цалин ижил түвшинд очсон байгаа.

Цалингийн систем харилцан адилгүй байвал хүн л болсон хойно барьцах асуудал гарна. Жишээлбэл ТЗ5 ангилал дотроо 1-5 шатлалтай байсан. Шинэчлэлийн бодлогын хүрээнд үүнийг зогсоогоод нэг шатлалтай болгож байгаа.

Магадгүй таньдаг хүнээ ТЗ5 ангиллын тав дахь шатлалаар цалинжуулж, таньдаггүй хүнээ ТЗ5 ангиллын нэг дэх шатлалаар цалинжуулдаг гажуудал гарч болзошгүй байсан. Энэ гажуудлыг арилгасан гэсэн үг.

Албан тушаалын тодорхойлолтыг томилох гэж байгаа хувь хүнд тааруулан баталдаг байлаа. Харин одоо Төрийн албаны Зөвлөлөөс хянан баталдаг болсон. Энэ мэтчилэн шинэчлэл, чадавхжуулах ойлголт байгаа.

Өнгөрсөн хугацаанд 300 гаруй төрийн байгууллагаар 5,000 гаруй албан хаагчийг хамарсан томилгооны хяналт шалгалтыг зохион байгуулсан. Сонгуулиар сайд, дарга нар солигдсоны дараа төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийдэг нь зовлонтой.

Чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад бүтцийн өөрчлөлт хийдэг болчхоод байгаа юм. Дээд шатны байгууллага төрийн албаны үлгэр дуурайл, толь байх ёстой" хэмээн Д.Баатарсайхан гишүүн ярилаа.

ikon.mn


Сэтгэгдэл

зочин [43.228.129.91] 2024-09-24 15:27:19

ЯГ ҮНЭН ШҮҮ. Дарга нар танил талаа төсөв байхгүй, лимитээр хязгаарлаад зэрэг дэв нэмэхгүй, багцын сургалтад хамруулахгүй, мерит гэдэг зарчим нь алдагдсан өөрийн үнэлэмжээр ханддаг байгаа энэ тал дээр ТАЗ хяналтаа сайжруулж, жирийн ТАХаагчдаа хамгаалж дэмжмээр байна.

Enkhjargal [66.181.182.16] 2024-09-23 10:32:32

Төрийн байгууллагын удирдлага өөрчлөгдөхөд тухайн байгууллагын бүх албан хаагчдыг давхар өөрчилж даргын хамаарал бүхий хүмүүсийг татан авдаг гажуудал хит даварсан үйлдэл буюу ТӨРӨӨР ТОГЛОГЧДЫН арми бүрдлэг болсон.

зочин [103.57.94.148] 2024-09-22 22:43:09

ЦУОШГ-ын даргаар 20 шахам жил ажиллаж байсан хүн "БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ" гэдэг энэ алдарт аргаар мэргэжлийн өндөр чадвартай, эрдмийн зэрэг цолтой, 2-3 гадаад хэл эзэмшсэн, туршлагатай мундаг мэргэжилтнүүдийг ажлаас нь үндэслэлгүй халж, "БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД ӨРТҮҮЛЖ ӨӨРИЙН ХҮСЭЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ" байсан нь эмгэнэл, тэнэглэл, гутамшиг бөгөөд өнөөдөр энэ байгууллага мэргэжлийн хувьд өндөр түвшний чадвартай мэргэжилтнээр хангагдсан эсэх нь эргэлзээтэй болсон уу? Чадвартай мэргэжилтнүүд хөрвөх чадвар өндөртэй сайтай байдаг тул хаана ч ажиллах боломжтой.

Зочин [66.181.161.150] 2024-09-22 12:41:36

Та нар хууль дүрэм ё журмаа яс бариад ил тод баыл даа

зочин [192.82.65.120] 2024-09-19 08:30:17

ҮНЭН. ирсэн дарга нар авчирсан хүмүүсээ хамгын өндөр зэрэглэлээр цалинжуулж бгаа нь тухайн байгууллагын ажилчдын ажиллах идэвх сонирхолыг бууруулж, хамтран ажиллах уур амьсгалыг эвдэх явдал их бна.

Ф [202.126.91.227] 2024-09-22 14:21:24

Үнэн


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.