Д.Песков: Путин, Трамп нар утсаар ярьсан гэдэг худал мэдээлэл
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хараахан бие биетэйгээ утсаар холбогдоогүй байна” гэж мэдэгдэв.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нэлээн нэр хүндтэй хэвлэлүүдэд заримдаа нийтлэгддэг ташаа мэдээллийн хамгийн тод жишээ. Энэ бол зүгээр л хуурамч мэдээлэл" гэж хэлжээ.
Өмнөх өдөр нь “Вашингтон пост” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан, “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Трамп Путинтэй утсаар ярьсан” хэмээн бичсэн байна. Мөн тус хэвлэл “Трамп Украины мөргөлдөөнийг яаралтай шийдвэрлэх талаар дараагийн яриа хэлэлцээг хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” гэж тэмдэглэсэн байна.
Песков “Путин, Трамп нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярьсан уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад үгүйсгэсэн хариулт өгчээ. Тэрбээр “Сонгуульд ялалт байгуулсан Бүгд найрамдах намын дарга болон Оросын удирдагч нар одоогийн байдлаар холбоо барих тодорхой төлөвлөгөөгүй байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Сэтгэгдэл
Зочин [108.51.168.83] 2024-11-12 22:42:20
Ярьсан гэж АНУ хэлээд байхад худлаа гээд байдаг долийсон хар архичин иван бэ энэ хүүр, хойт со гийн цэрэг оросод ирсэн байхад үгүй ирээгүй худлаа гээд шаагаад байсан ш дээ энэ долир