Трамп Майк Вальцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах санал тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Флорида муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Майк Уольцээс үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө ажиллахыг хүссэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Хэрвээ тэрбээр хүсэлтийг хүлээн авбал Украин-Орос, Израиль-ХАМАС-ын дайн зэрэг Трампын засаг захиргаа, түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх, геополитикийн хэд хэдэн зөрчилдөөнийг зохицуулах ажлыг удирдах юм.

Уольц Трампыг тууштай дэмжигчдийн нэг бөгөөд Афганистан, Ойрхи Дорнод, Африкт алба хааж байжээ.

Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Цагаан ордны тэргүүнд зөвлөдөг уг албан тушаалд нэр дэвшигчийг Сенатаар баталгаажуулах шаардлагагүй, Ерөнхийлөгч шууд томилох зохицуулалттай аж.

Дональд Трамп ирэх нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирэхээсээ өмнө олон чухал томилгоо хийсээр байгаа билээ. Тэрбээр өөрт нь үнэнч зүтгэж байсан хүмүүс, тэр дундаа импичментийн үеэр түүнийг тууштай хамгаалж байсан хүмүүсийн нэг болох Ли Зелдин, мөн өмнөх засаг захиргаанд ажиллаж байсан Том Хоман нарыг цаг уур, цагаачлалын асуудал эрхэлсэн томоохон албан тушаалуудад томилохоор шийдвэрлэсэн байна.

Мөн Конгрессын гишүүн Элиз Стефаникийг НҮБ-д суух АНУ-ын Элчин сайдаар сонгосон. Трампын олон жилийн холбоотон Стефаник Израилийг тууштай дэмжигч бөгөөд НҮБ-ыг Хамастай хийх дайнд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй хэмээн шүүмжилсээр ирсэн билээ.

Мөн Нью-Йоркоос сонгогдсон Конгрессын гишүүн, Конгресс дахь Д.Трампын “хамгаалагч” Элиз Стефаник НҮБ-ын дэргэд суух АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллах нь тодорхой болжээ. Тэрбээр Ардчилсан намын хууль тогтоогчдын эсрэг өөрт нь үнэнч байснаараа Д.Трампын сайшаалыг хүртсэн Конгресс дахь хэд хэдэн бүгд найрамдахчуудын нэг юм.

Үүний зэрэгцээ Бүгд найрамдах намынхан Конгрессыг бүрэн хяналтдаа авахад ойртож байна. Тэд хэдийнэ Сенатад олонх болсон бөгөөд Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн саналыг тоолох ажиллагаа үргэлжилсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч 4000 орчим улс төрийн томилгоог шийдвэрлэдэг бөгөөд шилжилтийн засгийн газрыг эмхлэх үйл явц хэдэн сар үргэлжилнэ.

Эх сурвалж: BBC, CNN


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.218.143] 2024-11-14 11:42:16

АРГАГҮЙ Л ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ АГУУ ТОМ ГҮРЭН ЮМ. ЭДИЙН ЗАСАГ, ЦЭРЭГ ЗЭВСЭГ, БАТЛАН ХАМГААЛАХ ХҮЧИН ЧАДЛААРАА ДЭЛХИЙН №1 АНУ ДЭЛХИЙГ УДИРДАЖ БАЙНА ГЭВЭЛ ХЭТРҮҮЛЭГ БОЛОХГҮЙ ДЭЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.