Орон сууцны үнэ 11 жилийн дотор хоёр дахин өсчээ
Санхүү, эдийн засгийн их сургуулиас орон сууцны өнөөгийн санхүүжилтийн талаарх судалгааны тайланг танилцуулж байна.
Судалгаанаас харахад, орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давжээ. Мөн ипотекийн зээлийг 2013 онд олгож эхлэх үед орон сууцны медиан үнэ 111.4 сая төгрөг байсан бол 2023 онд 222.3 сая болтлоо тасралтгүй өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь 11 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орон сууцны санхүүжилт хязгаарлагдмал байгаа нь орон сууцны үнийн өөрчлөлтөд голлон нөлөөлж байгаа талаар судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл