Криптовалютын зах зээлийн багтаамж 3 их наядаас давжээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн пүрэв гаригийн өглөө криптовалютын дэлхийн зах зээлийн үнэлгээ 3,2 их наяд ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай CoinGecko цахим хуудсанд мэдээлжээ.

Хамгийн сүүлд буюу 2021 онд криптовалютын зах зээлийн үнэлгээ 2,9 их наяд долларт хүрч байсан юм.

Маш олон төрлийн криптовалютуудын дотроос биткоины ханш хамгийн ихээр өсөж, 93 480 ам.долларт хүрсэн байна. “Эхлээд биткоины ханш өссөний дараа бусад криптовалютын ханш дагаад өсдөг зүй тогтол бий” гэж криптовалютын арилжаа эрхэлдэг Astronaut Capital компанийн захирал Мэтью Дибба ярилаа.

Шинжээчдийн дүгнэснээр, Д.Трамп сонгуульд ялсан, мөн криптовалютыг дэмждэг Конгресс дахь зарим хууль тогтоогчдын гаргасан шийдвэр нь зах зээлд хөөрлийг өдөөснөөс гадна криптовалютын талаар Америкийн эрх баригчид ямар зохицуулалтын арга хэмжээ авах гэж буй нь тодорхойгүй байгаа учраас ханш өссөн байна.

Энэ онд биткоины ханш хоёр дахин өссөн бөгөөд ялангуяа 11 дүгээр сарын 5-нд болсон сонгуулиас хойш 30 хувиар нэмэгдэж, 90 мянган ам.доллароос даваад байгаа юм. Мөн Д.Трампыг тууштай дэмжигч Элон Маскийн Dogecoin-ы ханш 140 хувиар, Ethereum-ийн ханш 33 хувиар тус тус өссөн байна.

Үүний сацуу криптовалютын биржүүдийн хувьцаа идэвхтэй арилжаалагдаж байгаа нь криптовалютыг шууд эзэмшихээс зайлсхийсээр ирсэн санхүүгийн байгууллагуудын худалдан авалт өссөнтэй холбоотой байж магадгүй юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.