Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Aдмин / Нүүр

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-ноос 25-нд үргэлжилнэ.

Шалгалтыг өдөрт 4 ээлжээр өгөхдөө, нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгөх юм. Энэ оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгчээ. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлсэн аж.

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна.

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Шалгалтыг 100 хувь цахимд шилжүүлж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болж, шалгалтын дүн хэн нэгнээс бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн”-ийг тодотголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.