Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амиа алдагсдын тоо 4.5 хувиар өсчээ
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5 хувь, (22 байсан бол 23 болсон) хүнд гэмт хэрэг 20.2 хувь (109 байсан бол 131 болсон), зөрчлийн тоо 24.3 хувиар (7517 байсан бол 9343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувь (2,730 байсан) өссөн байна.
Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насан хүрсэн эрэгтэйчүүд, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл