Орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэн хохирч буй талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Арваннэгдүгээр сарын 27-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт:

-“Пума”зочид буудалд: “Иргэний хууль тогтоомж: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэгтэй.

-“Улаанбаатар галлерей”-д: "Эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх нь" үндэсний воркшоп болно. Үйл ажиллагаанд “Эко тэмдгийн олон улсын сүлжээ”-ний рөнхий нарийн бичгийн дарга Гарет Жонсон оролцоно. Утас: 9499-8693, 9929-9869.

11.00 цагт:

Сүхбаатар дүүрэгт газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг нь цуцалснаар тус газарт төсөл хэрэгжүүлж байсан “Харү констракшн” ХХК-д орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэн хохирч буй талаар мэдээлнэ.

11:30 цагт:

“ЗМ”-ний мэдээллийн төвд: Салбарын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” ТББ-аас мэдээлнэ. Утас:9168-0110.

-ЭМЯ, НЭМҮТ, “Эерэг ирээдүй өнөөдөр” ТББ-ууд хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аян болон Монгол Улс дахь тамхины хэрэглээний талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн танхимд болно.

14:00 цагт:

Төрийн ордонд: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно.

Соёл урлаг:

-Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.

Э.ЭНХ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.