Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэх, өмнө нь Украинд шилжүүлсэн Америкийн зэвсгүүдийг солих, нөөцийг нөхөхөд зориулж 24 тэрбум ам.доллар гаргахыг Конгрессоос хүссэн талаар Мягмар гарагт “Politico” мэдээлжээ.
Конгресс дахь эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын хууль тогтоогчид хүсэлтийг арваннэгдүгээр сарын 25-нд хүлээн авсан байна. Вашингтоны засаг захиргаа өмнө нь Киевт илгээсэн “Америкийн зэвсгүүдийн нөөцийг нөхөхөд" 16 тэрбум ам.доллар хуваарилна гэж найдаж байгаа аж.
Украины аюулгүй байдалд туслах санаачилга хөтөлбөр (USAI)-өөр дамжуулан Киевт дахин 8 тэрбум ам.доллар олгохоор төлөвлөсөн байна. Энэ хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах бөгөөд энэ болон бусад тоног төхөөрөмжүүдийг Америкийн нөөцөөс шууд хангахгүй байхаар тусгажээ.
Нийтлэлд мэдээлснээр, Байдены засаг захиргаа эдгээр зардлыг арванхоёрдугаар сард баталж болзошгүй Холбооны хэлтсүүдийн ажилд зарцуулах хөрөнгийн хуваарилалтыг сунгах хуулийн төсөлд тусгана гэж найдаж байгаа аж. Тус хэвлэл Цагаан ордны тэргүүний хүсэлтийг "амжилтад хүрэх боломж бага" гэж үзсэнээ тэмдэглэжээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Маккаул (Р-Техас) арваннэгдүгээр сарын 21-нд Америкийн хууль тогтоогчдын дунд Украинд цаашид тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг хуваарилах асуудлаар ширүүн мэтгэлцээн өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Тэрбээр Вашингтоны Атлантын зөвлөлд үг хэлэхдээ "Шинэ Конгресст маш ширүүн маргаан өрнөнө" гэж хэлээд, “АНУ-ын хууль тогтоогчид холбооны засгийн газрын ирээдүйн санхүүжилтийг шийдэх ёстой” хэмээн тайлбарласан байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан энэ сарын эхээр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Одоогийн Вашингтоны засаг захиргаа 2025 оны санхүүгийн жил (аравдугаар сарын 1-нээс эхэлсэн)-ээс төсөвт Украинд үзүүлэх тусламжийг тусгах ёстойг Америкийн хууль тогтоогчдод ойлгуулна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины мөргөлдөөнийг зогсоох бодолтой байгаагаа мэдэгдсэн. Хэрэв Трамп Цагаан ордонд буцаж ирвэл Америкийн Киевт үзүүлэх дэмжлэг зогсох эрсдэлтэйг Владимир Зеленский өмнө нь нэг бус удаа хүлээн зөвшөөрсөн” гэжээ.
Эх сурвалж: POLITICO, TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Анус [45.117.35.44] 2024-11-27 12:34:56
АНУсыг зэвсэгийн наймаачид удирддагийн тод жишээ нь энэ юм.
Зочин [202.9.46.127] 2024-11-27 13:15:15
202.55.191.200 өөрөө битгий хуцөө. АНУыг зэвсэг үйлдвэрлэгчид банк санхүүгийн эзэд удирддаг нь үнэн. Чам шиг маанаг ойлгодоггүй болохоос үнэн.
Зочин [202.55.191.200] 2024-11-27 13:07:46
битгий гуцоо чи, лалар оросыг сөнөөж л байвал юу ч байсан яадийн