Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орно

Aдмин / Нүүр

ЦУОШГ-аас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022, 2023 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна.

Баруун аймгуудын нутгаар, энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С хүйтэн байна.

Нэгтгэхэд, агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Сэргэлэндагина [202.126.90.168] 2024-11-27 17:03:19

Маш их таалагдлаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.