МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ

Aдмин / Хууль

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өнөөдөр (2024.11.27) цагдан хорьсон байна. Эх сурвалж "Т.Дүүрэнг Авлигатай тэмцэх газрынхан гэрээс нь баривчилсан бололтой" хэмээн мэдээлэв.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн өнөөдөр өөрийн цахим хуудастаа "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо.

Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой "MNB" сувгаар гарах ярилцлагыг гаргахыг хоригложээ.

Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж" хэмээн бичсэн байна.

Тэрбээр маргааш болох МХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өгөөд байсан билээ.

Т.Дүүрэн өнгөрсөн сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Танхимын ерөнхийлөгчийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу” хэмээн хатуухан шүүмжилж байсан юм.

Тэрбээр “Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн оруулдаг хувь нэмэр буурсан байна. Дэлхий даяараа өсөх хандлагатай байдаг бол эсрэгээрээ манайд буурсан. Өөрөөр хэлбэл, төрийн оруулж байгаа хувь нэмэр өссөн гэсэн үг.

Манайх 34 жилийн өмнө төрийн оролцоо хэт ихсэхээрээ улс, эдийн засаг дампуурдаг юм байна гэж ойлгоод, зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл буцаад төр томроод, бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна.

Үүнийгээ эртхэн засаж авахгүй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа шилжчих гээд байна. Үндсэндээ нэг голын усандаа хоёр орох гээд байгаа юм. Үүнийг засахын тулд хувийн хэвшлийнхээ харилцааг зохицуулж байгаа гол хууль болох танхимын тухай хуулиа шинэчлэх ёстой.

Хуулиа батлуулчихвал танхимын ерөнхийлөгч цоо шинэ аргаар сонгогдоно. Даанч улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу гэсэн байр сууриа би цахим орчноор дамжуулан илэрхийлсэн.

Улс төр тогтворгүй байж болно. Харин тогтвортой ажиллаж ирсэн байгууллагыг улс төрөөр дамжуулан самарч байгаа нь түүхэндээ анх удаагийн зүйл болж байна. Энэ хямралд бид 1-2 жилийг алдах гээд байна.

Төр нь эрчимтэй төлөвшиж явж байхад бид угаасаа мөнгөгүй, хоцорч явж байж ийм хэмжээний хугацаа алдана гэдэг маш буруу. Биднийг алдаагаа засчихаад гараад иртэл төр чинь тасраад явчихна.

Энэ чинь эцсийн дүндээ коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт суурь руугаа очих гээд байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр хортой зүйл” хэмээн ярьсан билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Готов [66.181.182.204] 2024-11-29 13:31:03

Ээ бурхан минь, ямар нийгэмд амьдраад байна даа, бид. Тэнэг хүнд эрх мэдэл бүү атгуул гэдгийн үнэнийг УБ-ын түвшинд, ЗГ-ын түвшинд батлаад байна.

зочин.. [103.57.95.82] 2024-11-29 10:04:53

Оюук пизда зөвлөхөө танхимын ерөнхийлөгч болгохын тулд хийсэн хорлол байж

Жагаа [103.57.95.82] 2024-11-29 10:00:31

Таван богдын Баатарсайхан заавал ийм муухай аргаар МҮХАҮТ ерөнхийлөгч болох гэж зүтгэх хэрэггүй л дээ..Шудрагаар өрсөлдөж чадахгүй заавал ийм хөгийн байх гэж

Зочин [66.181.160.10] 2024-11-28 15:14:07

Энэ арай дэндэнэ шүү. Сонгуулийн маргааш нь болох л байсан.

Дорж [156.224.31.72] 2024-11-27 21:45:47

Энэ Дүүрэнг заавал сонгуулийн урд өдөр хорьж байгаа нь яаж бгаа юм бол Ялах магадлал өндөр бсан юм байхдаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.