Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
амба лам З.Санждорж өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр долоо хоногийн өмнө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийн дагуу тайлбар хийж байв.
Тэрбээр долоо хоногийн өмнө " Анх удаа ийм юм болоогүй. Хэзээ эхэлсэн бэ. Би дандаа баримт ярина. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэг олон худал мэдээллийн ард Д.Чойжамц бий." хэмээж байсан.
Харин өнөөдөр "Машинаасаа тагнах чагнах, бичлэг хийх төхөөрөмж илрүүллээ. Шөнө унтаж чадсангүй. Учир нь энэ төхөөрөмжөөс холдох л юм бол өөрөө байршлаа тогтоочихдог. Нөгөө хүн нь ирээд авчихна. Би балмагдаад яах учраа мэдэхгүй нийтэд шүгэлдсэн нь дээр байх гэж бодсон.
Миний амь насанд аюул учирсан гэдгийг мэдэрч байна. Хэрвээ би наашаа машинтайгаа ирсэн бол алсын удирдлагатай учраас нэг товч дараад л би энд амь ирэхгүй байх байсан. Шөнө би ганцаараа судалсан. Ямар нэг бичиг, үйлдвэрлэсэн тэмдэг байгаагүй. Долоо хоногийн өмнө би шашны гэмт бүлэглэлүүд байна гэж хэлсэн. Үүнээс болж амь насыг минь бүрэлгэх, баримтыг устгах зорилготой байх гэж айж байна" хэмээсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.196] 2024-11-28 14:53:22
meden budilsan lalar l bna