АНУ “ХАМАС” бүлэглэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгаж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн хэвлэлийн төлөөлөгч Шон Саветт өнгөрсөн Бямба гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд Палестины радикал "ХАМАС" бүлэглэлийн эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, өөр арга хэмжээ авна гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

Тэрбээр “ХАМАС”-т барьцаалагдсан, АНУ-Израилийн иргэншилтэй Эден Александр гэгч этгээдийн видео мессэжийн талаар тайлбарлахдаа “Америкийн засаг захиргаа түүний гэр бүлтэй 'холбоотой ажиллаж' байна” гэж мэдэгдсэн байна.

Саветт "Ерөнхийлөгч Байден, АНУ барьцаанд буй иргэдээ суллахын тулд дипломат арга замаар, хориг арга хэмжээ авах, “ХАМАС” бүлэглэлийн алан хядагчдад дарамт шахалт үзүүлэх зэрэг бусад арга хэмжээ авах замаар уйгагүй ажиллах болно" гэжээ.

Тэрбээр "Хэрэв "ХАМАС" барьцаалагдсан хүмүүсийг суллахыг зөвшөөрвөл Газын зурвас дахь дайн маргааш нь дуусна" гэсэн хувилбарыг дурдаж, радикалууд энэ алхмыг хийхээс татгалзаж байна" гэж тэмдэглэсэн байна.

“ХАМАС” бүлэглэлийн дайчдын жигүүр Иззеддин аль-Кассамын бригадууд Бямба гарагт АНУ-Израилийн иргэншилтэй барьцаалагдсан хүмүүсийн нэгийн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад илгээсэн видео мессэжийг нийтэлжээ.

Тэрбээр Бүгд найрамдах намаас "АНУ-ын нөлөөг ашиглах", "барьцаалагдсан хүмүүсийг ямар ч аргаар хамаагүй суллах хэлэлцээрийг үргэлжлүүлэх"-ийг хүсч, мөн энэ асуудлаар Байдены гаргасан алдааг давтахгүй байх”-ыг зөвлөжээ.

Египет, Катарын зуучлалаар Газын зурваст 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлээр долоо хоногийн турш хүмүүнлэгийн эвлэрэл байгуулсан. Энэ хугацаанд Израилийн талын мэдээлснээр, тэд барьцааны 110 хүнийг суллаж чаджээ. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж, дахин байлдааны ажиллагаа эхэлсэн.

Катар, АНУ, Египетийн оролцоотой энэ оны наймдугаар сард хэд хэдэн удаа зөвлөлдсөний эцэст мөргөлдөөнд оролцогч талууд хэлэлцээрийн талаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй.

Газын зурвасын асуудлаарх ээлжит зөвлөлдөх уулзалт өнгөрсөн аравдугаар сарын 27, 28-нд Дохад болж, Израилийн тагнуулын албаны дарга Дэвид Барнеа, Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс нар оролцсон. Талууд Газын зурваст гал зогсоох нөхцөлийн талаар дахин тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.