Монгол Улсад энэ долоо хоногт
2024 оны арванхоёрдугаар сарын 2-ноос 8-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
12 дугаар сарын 2-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
12 дугаар сарын 3,4-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
12 дугаар сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
12 дугаар сарын 7-нд: Сэтгүүл зүйн оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах "Алтан үзэг" наадмын 14 дэх жилийн шалгаруулалт болно.
12 дугаар сарын 7-нд: Яруу найрагч Зос овогт Сэрээнэнгийн Билигсайхан агсны хайку шүлэг, Гэрэл зурагчин У.Ганбаярын гэрэл зураг хосолсон “Тээр дээр нисэх шувуу” номын нээлт, дурсамж уулзалт болно.
Шатрын түүхэн хөгжил, хувьслыг өгүүлсэн “Монгол шатар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд үргэлжилж байна.
Орон нутагт:
12 дугаар сарын 2-нд: Завхан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болно.
12 дугаар 4-нд: Дорнод аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан болно.
12 дугаар сарын 4-нд: Булган аймгийн ИТХ хуралдана.
12 дугаар сарын 4-нд: Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болно.
12 дугаар сарын 5-нд: Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болно.
12 дугаар сарын 6-нд: Сүхбаатар аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болно.
Хилийн чанадад:
12 дугаар сарын 1-9-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд /UNCCD COP16/ оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
12 дугаар сарын 5-нд: Азийн сурагчдын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-ын Гирин мужийн Чанчун хотод эхэлнэ.
11 дүгээр сарын 26-нд: Баянхонгор хотноо “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 16 настнуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулна.
Э.ЭНХ
Сэтгэгдэл