ШҮҮХ ХУРАЛ: "Хоёр жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү"
НЭМЭЛТ: 11.30 цаг
Цагдан хоригдож байгаа, шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн гомдол
-Миний гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй орхисонд гомдолтой байна. Хяналтын шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 2. заасан гэмт хэргийн хувьд маргахгүй. Учир нь, удирдлагын багт ажиллаж байхад зээл олгогдох явцад хяналт тавьж ажиллаж чадаагүйгээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Би хариуцлага хүлээх ёстой гэж маргаан үүсгэлгүйгээр шүүх хуралд оролцсон. Ажлын хариуцлага алдсандаа харамсч байна.
"Ган хүдэр орд" ХХК-ийн захирал Л.Ням-Очир 80 сая төгрөгийн хахууль авсан гэмт үйлдлийг ёс зүйн хувьд байж болохгүй гэж үзэж, улсын орлогод тушаасан. Би бамбайн булчирхайн хавдартай бөгөөд эрүүл мэнд, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.
Шүүгдэгч Б.Будхүүгийн гомдол
-Би ТУЗ-ийн шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаалаар гарсан ч зээл олгогдоогүй. Миний хувьд тухайн нөхцөлд зээл олгохоос өмнө шаардлагыг бүрэн хангуулна гэж үзэж дэмжсэн санал өгсөн. Зээлийн удирдах холбооны дүгнэлт гарсны дараа зээлийн үнийн дүнгээс хамаарч ТУЗ, эсвэл гүйцэтгэх захирал эцэслэн шийдвэрлэдэг. Харин шаардлагыг бүрэн хангасны дараа зээлийн гүйлгээ хийх шийдвэр гарах ёстой.
Би хараат бусаар Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмаар санал өгсөн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж дүгнэж байгаатай санал нэгдэхгүй. Надад нийгмийн ашиг сонирхол байсан бол зээлээ төлөхгүй, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагад шалгуулах дүгнэлт гарахгүй байсан. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хүчингүй болгож өгнө үү.
НЭМЭЛТ:
НИЙТ 41 ГОМДОЛ ХЭЛЭЛЦЭНЭ
Хяналтын шатны шүүх хуралдаанаар нийт 41 шүүгдэгчийн гомдлыг хэлэлцэх юм. Тэднийг мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан, худал мэдүүлсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан гэм буруутайд тус тус тооцсон. Үүнд:
- Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
- Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
- Шүүгдэгч Д.Даваасамбуу
- Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
- Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
- Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
- Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
- Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
- Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
- Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
- Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
- Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
- Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
- Шүүгдэгч Ё.Баатарбилэг
- Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
- Шүүгдэгч Б.Будхүү
- Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
- Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
- Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
- Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
- Шүүгдэгч Т.Мөнхтулга
- Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
- Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
- Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
- Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
- Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
- Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
- Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
- Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
- Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
- Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
- Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
- Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
- Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
- Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
- Шүүгдэгч О.Баяр
- Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
- Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
- Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
- Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
- Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын гаргасан гомдол бий юм.
"ХӨГЖЛИЙН БАНКНЫ" ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд 09 цаг 13 минутад хэлэлцэж эхэллээ.
Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар тус тус оролцож байна.
Хоригдож буй гурван шүүгдэгчийг шүүх хуралд оролцуулахаас татгалзжээ.
Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх "Манай үйлчлүүлэгч цагдан хоригдож байна. Өөрөө хяналтын шатны шүүх хуралд оролцох хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой. Энийг хэрхэн шийдсэн бэ? Цагдан хоригдож байгаа шүүгдэгч нар шүүх хуралд ямар байдлаар оролцох вэ" гэж асуув.
"Вертекс Майнинг Партнерс" компанийн иргэний хариуцагчаар оролцож байгаа өмгөөлөгч Д.Түвшинтамир "Миний ирцийг буруу хэллээ. Шүүх хурлын танхимд биечлэн очиж тайлбараа өгөх хүсэлтээ өгсөн" гэлээ.
Цагдан хоригдож байгаа гурван шүүгдэгчийг шүүх хуралд биечлэн оролцуулъя гэдэг асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хурал түр завсарласан ч шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцох шийдвэр гаргав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
тийм [66.181.182.157] 2024-12-02 14:32:03
хулгай хийж төрийн мөнгө, гаднын зээлийн мөнгө идэж завшиж таргалцгаасан атлаа түүнийгээ хаацайлж ял завших гэж буй эдгээр хүмүүст хатуу хариуцлага ногдуулах ёстой
Zochin [66.181.160.120] 2024-12-02 14:05:40
Нүүрсний 40 их наядын хэрэгийг яасан бэ
Зочин [202.131.234.123] 2024-12-02 13:11:57
наадуулаа задалж сэлбэгэнд зараад мөнгийг нь эргүүлэн өгүүлэх ажил хий.