ШҮҮХ ХУРАЛ: “Ё.Баатарбилэг танаар ууттай бэлэн мөнгө авахуулсан уу” гээд, эрүүдэн шүүлт явсан юм биш биз"
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж эхэлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ган-Хүдэр Орд” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн билээ.
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч, "НВЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийн өмгөөлөгч Б.Мөнхбат "Гэрчийн мэдүүлэг өөрөө дан ганц нотолгоо болдоггүй. Мэдүүлэг зөрөөд байгаа дээр ерөөсөө дүгнэлт гараагүй. Гэрчээс мэдүүлэг авахдаа тулгаж асуулт тавихыг хориглоно гээд заачихсан байдаг. Эрүүгийн хуульд заасан энэ заалтыг хэзээ, хэн хэрэглэх юм бэ.
Шууд тулгаж асуудаггүй байтал Батсайхан гэж гэрчээс мэдүүлэг авахдаа хуулийн заалтыг илэрхий зөрчиж байгаа нэг жишээ нь “Ё.Баатарбилэг танаар бэлэн мөнгө авахуулдаг байсан нь тогтоогдоод байна. Танаар ууттай бэлэн мөнгө авхуулсан уу” гээд мэдүүлэг 3 удаа дараалж авсан байдаг.
Эрүүдэн шүүсэн явдал гарсан юм биш биз гэж хардаж байна. Мөн Ц.Баатарбилэгийн жолооч Ганганжаргалыг 100 мянган ам.доллар өгөлцөж, авалцсан гэж асуудлыг шийдээд байгаа.
Зээл авах ёсгүй гэх заалтаараа буруутгагдах ёстой болохоос нэг үйлдлийг хоёр гэмт хэрэгт тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл нэг гэрч нь юу өгч авсныг мэдэхгүй гэдэг. Овор хэмжээгээр нь мөнгөний хэмжээг тогтоож, хэргийг шийдэж болохгүй. Ц.Баатарбилэгийг гурван сар орчим хорьсон.
Ё.Баатарбилэгт тавилга сэлт өгсөн гээд байдаг. Мөн Ц.Баатарбилэг болон НВЦ компанийг мөнгө угаасан гэдэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Мөнгө угаасан гэдэг асуудал дээр хууль хэрэглээний тал дээр анхаарах ёстой.
Зээл авах ёсгүй байжээ гээд, 22.1-ээр шийдчихэж байгаа атлаа нэг л үйлдэл дээр, нэг л заалтаараа буруутгагдах ёстой болохоос биш нэг үйлдлийг хоёр гэмт хэрэгт тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хөгжлийн банкны ТУЗ анх зээл олгохдоо зээлийн зориулалт дотроо дахин санхүүжилтэд зарцуулна гээд заачихсан. Мөн Хөгжлийн банктай байгуулсан барьцаа хөрөнгө чөлөөлөх, дахин санхүүжилт олгох гэрээ гээд 21 сая ам.долларын 7.6 сая ам.доллар нь төсөлд шинэ санхүүжилтээр орно.
Үлдсэн 13.8 сая ам.доллараас Хасбанкны зээлд 2.6 сая ам.долларыг нь өгнө, Германы банкны зээлд 10.8 сая ам.долларыг нь төлнө гээд заачихсан байхад үүнийг хувиргаж өөрчлөөд нуун далдлах сонирхол байхгүй байхад давхар мөнгө угаах гэдгээр зүйчлэх нь ямар ч үндэслэлгүй ээ” хэмээн гомдлын таниилцуулсан юм.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 20 цаг 00 минутад завсарлав.
Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар 2 өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн. Шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08.20-08.50 цагийн хооронд Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэнэ
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.140] 2024-12-03 19:27:36
Энэ нөхрийг өмнө нь бас асуудалд ороод намайг авраарай гээд хонгилоос хашгараад байсан тухай Нямдорж гишүүн их хурал дээр хэлж байсан даа.
Зочин [66.181.187.223] 2024-12-03 14:31:09
Ялыг нь өгөөд шоронд нь явуулаарай
зочин [202.9.46.182] 2024-12-03 13:38:44
монгол улс авилгатаигаа хүчтэи тэмцэх ёстоиг европин холбоо анхааруулсан
Зочин [202.5.194.58] 2024-12-03 12:48:22
Хулгайч Ёндонпэрэнлэйн Баатар билэг. БАДАМЖУНАЙ НЭГ НУТАГ ГЭЭД КАРАНДАЖ ТАТСАН 2 ХУЛГАЙЧ.
Зочин [66.181.160.122] 2024-12-03 19:15:36
Хуцаарай чи...хулгайч гэж юугаар нотолсон.чамд таалагдах албатай юмуу. Гөлөгөө
Зочин [202.9.46.116] 2024-12-03 14:24:26
Бадамжунай бол эр хүн, энэ гөлөгнүүд биш
Иргэн [103.57.92.129] 2024-12-03 12:27:27
За больж үз МАН-АН мафиуудад үнэн юм гэж байхгүй!!! Тэр тусмаа Мие Энхболдын фракцын нөхдүүд бол бүр цагаандаа гарсан Хятадууд!!!
Зочин [202.126.89.193] 2024-12-03 09:49:44
ХУЛГАЙ ХИЙСНИЙГ НЬ ТУЛГАЖ АСУУХГҮЙ ӨӨР ЯАХЫН ГУЙХ ЮМ УУ, ХУЛГАЙЧДАА НАЙР ТАВЬЖ ЯЛ ЗАВШУУЛДАГ ЭНЭ ХУУЛИА ӨӨРЧИЛ, ШҮҮХЭЭС ОЛОН УДАА БУЦААДАГБАЙДЛЫГ Ч БОЛИУЛЖ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛЖ. ХУЛГАЙЧУУД ИЙМ ХУУЛЬ БАТАЛЧААД ПЭЭДГЭР БАЙНА ДАА