БНСУ-ын Ерөнхийлөгч Лхагва гаргийн үүрээр онц байдлыг цуцалснаа мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблей онц байдал зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Лхагва гаргийн үүрээр онц байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр гэнэт онц байдал зарласнаас хойш зургаан цагийн дараа буюу 04:30 цагт Засгийн газар онц байдлын дэглэмийг зогсоох саналыг баталжээ.

Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж гаргасан уг шийдвэр улс даяар түгшүүр төрүүлсэн байна.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос "Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж мэдэгджээ.

Юн Сок Ёль “Өнгөрсөн шөнө 23:00 цагт миний бие төрийн үндсэн чиг үүрэг, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоонд саад учруулахыг оролдсон төрийн эсрэг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд шийдэмгий байдлаар онц байдал зарлалаа.

Гэхдээ Үндэсний Ассамблейн зүгээс онц байдлыг цуцлахыг шаардсан тул түүнийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг эргүүлэн татаж байна” гэж хэлжээ.

Түүнчлэн төрийн албан тушаалтнуудын эсрэг импичмент зарлах оролдлого хийх зэргээр төрийн чиг үүрэгт саад тотгор учруулах гэсэн “бүдүүлэг” үйл ажиллагаагаа зогсоохыг Үндэсний Ассамблейд дахин уриалсан байна.

Хууль хүчингүй болсны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Юн Сок Ёлийг шүүмжилж, зарим нь Ерөнхийлөгчид импичмент зарлах санал гаргана гэж сүрдүүлжээ.

Солонгосыг Сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Ун Ха хэлэхдээ, онц байдал зарлаж, цэргийн алба хаагчдыг дайчилсныг зэмлэн буруушаагаад, импичмент зарлах саналыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [83.187.172.238] 2024-12-04 08:52:57

Togloomtoi huur vee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.