ГАЗЫН ЗУРВАС: Израилийн геноцидын улмаас 44,532 палестин амиа алдаж, 105,538 хүн шархаджээ

Aдмин / Гадаад мэдээ

Израилийн цэргүүд Газын аль-Маваси дахь "аюулгүй бүс" гэж нэрлэгддэг газрыг дахин бөмбөгдсөний улмаас дор хаяж 20 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Аврагчид “Шархадсан болон амь үрэгдэгсдийн дунд хүүхдүүд бий” хэмээн хэлсэн байна.

Хэдийгээр Израилийн цэргүүд “Хезболла” бүлэглэлийнхэнтэй гал зогсоох гэрээ байгуулсан ч Ливаны өмнөд хэсэгт агаарын дайралт хийсээр байгаа бөгөөд Маждал Зоун дахь хөөргөх талбай руу дайрчээ.

Израилийн Газын зурваст явуулж буй геноцидын улмаас 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш өнөөдрийг хүртэл 44,532 палестин амиа алдаж, 105,538 хүн шархадсан байна.

ХАМАС-ын халдлагын үеэр Израильд 1139 хүн амиа алдаж, 200 гаруй хүн олзлогдсон. Газын зурваст дайн эхэлснээс хойш Ливанд Израилийн довтолгооны улмаас дор хаяж 4047 хүн амиа алдаж, 16638 хүн шархаджээ.

Эх сурвалж: AL JAZEERA
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.190] 2024-12-10 02:22:05

Ленинградад 2 -р дайнд геноцид


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.