Нийслэлийн агаарын чанарыг 19 байршил дахь автомат станцуудад хэмжиж байна
Агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газарт Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх үүрэг даалгавар өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 байршилд автомат станцуудаар хэмжиж байна. Энэ автомат хэмжилтийн төхөарөмжөөр хэмжигдсэн мэдээллүүд Цаг уур, орчны шинжилгээний газрын серверт шууд бүртгэгддэг байна.
Энэ мэдээллийг 3 цагаар дундажлан агаарын чанарын индекс тооцоологдож, Agaar.mn сайтаар олон нийтэд хүрдэг. Иймд хэмжилтийн үр дүнг дарах бууруулах боломжгүй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэхүү хэмжилт хэлбэлзэл өндөртэй байдаг тул 3 цагаар дунджлах нь илүү тогтвортой үр дүн өгдөг байна.
Сэтгэгдэл
Зочин [112.72.15.198] 2024-12-11 08:25:06
хор хийсэн нүүрсээ болиоч ээ үхэцгээж өвчилж дууслаа гадаа гарч гэр хорооллоор явж үз гишүүд дарганцаруудаа газар дээр нь ажиллаачээ энэ хэдэн ацнууд
Зочин [66.181.184.80] 2024-12-10 18:39:46
цаийн үечлэлээр хаана аль дүүрэг, хороолод утаа агаарын бохирдол ямар байгааг иргэдэд ил тод зарлаж байаачээ. баахан мөнгө цусалцгаачихаад агаарын бхирдол буурсан гэж ульж хуцахаа больвол таарна