Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд асан амиа хорлохыг завджээ
БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён шоронд амиа хорлохыг завджээ. Түүний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн байгаа талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол маш богино хугацаанд онц байдал зарласантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж, Өмнөд Солонгосын цагдаа нар Лхагва гарагт Ерөнхийлөгчийн тамгын газарт нэгжлэг хийсэн гэж төрийн тэргүүний аюулгүй байдлын албаны ажилтан мэдэгджээ.
Ким өнгөрсөн ням гарагт нийслэл Сөүл хотод энэ хэргийн улмаас саатуулагдсан анхны хүн болсон. Тэрбээр онц байдал тогтоохыг зөвлөж, Пүрэв гарагт Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа огцорсон гэж мэдэгджээ.
Парламентын сонсгол дээр Хууль зүйн яамны харъяа Хорих ангийн дарга Шин Ён Хэ “Мягмар гаргийн шөнө дундын алдад Урьдчилан хорих төвд Ким Ён Хён амиа хорлохыг завдсан бөгөөд хорих ангийн нэгэн ажилтан түүний үйлдлийг анзаарч, таслан зогсоосон” гэж хэлсэн байна.
Албаны хүний мэдээлснээр, бие засах газарт хэн нэгэн орж ирснээр Ким Ён Хёний амиа хорлох оролдлого бүтэлгүйтсэн байна.
Тусгай хүчний цэргийн командлагчийн хэлснээр, сайд асныг онц байдал тогтоох оролдлогод оролцож, бослого гаргасан гэхэ хэрэгт сэжиглэн баривчилжээ. Эдгээр үйлдэл нь бүх насаар хорих, эсвэл цаазаар авах хүртэл маш хатуу ял шийтгэлтэй ажээ.
Эх сурвалж: YONHAP, CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл