Импортыг бууруулах амбицтай үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд “Just Chocolate”-ийг зах зээлд нэвтрүүллээ
Монгол улсын чихэр, амттаны зах зээлийн импортынхэт хараат байдлыг бууруулж, экспортлогч болох зорилготой Үндэсний үйлдвэрлэгч Монконди үйлдвэр нь гурван төрлийн амттай “JUST CHOCOLATE”-ийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.
Тодруулбал, шаржигнуур жигнэмэгтэй, сүүтэй, самартай гэсэн гурван нэр төрлөөр гаргаж буй уг шоколад нь Монголын зах зээлд тэргүүлэгч импортын шоколадуудтай шууд өрсөлдөх зорилготой учраас “Just chocolate” гэх англи нэрээр гаргажээ. Тус шоколадны орцыг хамгийн амттай какао ургадаг Зааны ясан эргээс импортлон, бүх шатны боловсруулалтыг өөрсдийн жор, орцоор дотооддоо үйлдвэрлэж буйгаараа онцлог юм.
МОНКОНДИ брэндийн тухайд 2019 онд Монголын хамгийн том хүчин чадал бүхий үйлдвэрийг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгвэл энэ жилнэмэлт хөрөнгө оруулалт хийгдэж бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөн иштэй чихэр, молоко, шоколад үйлдвэрлэн зах зээлд амжилттай нэвтрүүлсээр байгаа нь импортыг орлох хамгийн том амттаны үйлдвэрийг эх орондоо бий болгох том амбицтай нь холбоотой.
Монголчууд жил бүр 5,2 сая кг шоколадан бүтээгдэхүүн импортлоход 33,4 сая ам.долларгадны зах зээл рүү урсгадаг. Энэ хэмжээний мөнгийг эх орондоо үлдэх бүтээн байгуулалт хийж буй үндэсний үйлдвэрлэгч компани шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр шинэ оны босгыг давж байна.
Дашрамд дурдахад, хэрэглэгч та бүхэн гурван төрлийн амттай МОНГОЛхавтгай шоколадыг бүх сүлжээ дэлгүүр болон зах, бөөний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Бид аз жаргалыг үйлдвэрлэдэг-Монконди брэнд
Сэтгэгдэл