БНСУ-ын парламент ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ны өдөр Өмнөд Солонгосын парламент хоёр дахь удаагаа тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан.

Ингэхдээ үндсэн хуульд заасны дагуу Үндэсний Ассамблейн 300 гишүүний гуравны хоёр буюу 200 гишүүн дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлдэг. Өчигдөр нийт гишүүдийн 204 нь дэмжсэнээр Юн Сүк Ёлын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

Энэ саналыг 300 гишүүний 204 нь дэмжиж, 85 нь эсэргүүцэж, гурав нь түдгэлзэж, найм нь хүчингүй санал хураалт болсон байна. Долоо хоногийн өмнө болсон анхны санал хураалтаар сөрөг хүчний 192 гишүүн дэмжиж, эрх баригч намын гишүүд эсэргүүцсэн тул Юн Сүк Ёл суудалдаа үлдэж чаджээ. Харин энэ удаа эрх баригч намын 12 гишүүн сөрөг хүчинтэй нэгдсэн байна. Улмаар ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласнаас хойш 11 хоногийн дараа эрх мэдлээ хязгаарлуулж байгаа юм.

Одоо тэрбээр зөвхөн Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжээгүй тохиолдолд эрх мэдлээ буцааж авах боломжтой болох аж. Тэр хүртэл Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Харин Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжвэл Юн Сүк Ёл албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, шинэ сонгууль зарлах ёстой. Санал хураалтын дараа үг хэлэхдээ Юн Сүк Ёл албан тушаалдаа үлдэхийн төлөө бүх боломжийг ашиглан тэмцэхээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.179.232] 2024-12-15 16:33:28

ПАРЛИАМЕНТЫН ӨӨРИЙН НЬ НАМЫН ГИШҮҮД ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ САНАЛ ӨГСӨН, ГАДАА 250 000 иргэн ХЭДЭН ӨДӨР ОГЦРУУЛАХЫГ ШААРДАЖ ЖАГССАН ТУЛ ИЙМ ҮР ДҮН ГАСАН. ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ АРДЧИЛСАН УЛСАД ХЭНБУГАЙЧ БАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН Л БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ ОГЦРУУЛЧИХДАГИЙН ЖИШЭЭ ЭНЭ. ОДОО ҮХ-ийн ШҮҮХ ШИЙДНЭ. МАНАЙД АРД ТҮМЭН НЬ УНТУУ, 5, 10 төг-р САНАЛАА ХУДАЛДААД НӨГӨӨ Л ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДАА, БӨГСӨӨ ИЛЖИРТЭЛ ОРДОНД СУУСАН ХОГНУУДАА АХИН ДАХИН СОНГОНО. ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД БАЙГАА ЯЛТАН, КАЗИНОЧИН, ШИЛМЭЛ ХУЛГАЙЧ НАРААС ЭХЛЭЭД ТЭД ОРДНООР ДҮҮРЭН, ИЙМ БАЙХАД УЛС ҮНДЭСТЭН ӨӨДЛӨХ НЬ БҮҮ ХЭЛ УЛАМ Л УРУУДДАГИЙГ БОДИТ БАЙДАЛ ХАРУУЛЖ БНА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.