С.Бямбацогт: Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдэд агаарын бохирдол, утаа бууруулах ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцав.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.12.16) тус уулзалтын үеэр ярьсан асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын сайд нар, УИХ-ын дарга болон гишүүд, намын бүлгийн дарга нарыг дуудаж агаарын бохирдол болон Улаанбаатар хотын утааны асуудлаар үүрэг чиглэл өгсөн.

Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тэр үеийг бас ярьж байна. Хүн болгон энэ асуудалд анхаарч, шахмал түлшний асуудлыг шийдсэн.

Түүхий нүүрс түлэхээ больж, станц зуухуудын шүүлтүүрийг сольж байсан. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан. Үндэсний хороог байгуулж, уулан дээрээс дурандаад, айлуудыг юу түлж байгааг нь хянадаг байсан.

Түүхий нүүрс, моторын том даавуунд шингээж шатааж байна уу, дугуй шатааж байна уу гэдгийг хянаж, хариуцлага тооцож байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулбал утааны асуудлыг шийдэх боломж байгаа шүү дээ.

Өмнө нь болж байсан ажлыг хоёр дахин бууруулаач. Цаашлаад гал түлэхгүй байх чиглэл, инженерийн байгууламж барих тал дээр утаанд онцгой анхаараач ээ.

Яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Агаар орчны хяналтыг сайжруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад өмнөхөөсөө дордож байгаа нь та бүхний ажилтай холбоотой байна. Энэ ажил дээр анхаарч ажилла гэсэн.

Харуцлагагүй ажиллаж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх, хууль зөрчиж байгаа нөхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй гэсэн.

Өмнө нь 2020, 2021 онд агаарын бохирдол буурсан. Олон хөрөнгө зарсан. Энэ бүхэнд анхаарч та бүхэн сайн ажиллахгүй байна гэсэн. Тодорхой үр дүн гаргаж, ажлаа эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах чиглэл өгсөн.

Зуух таарах асуудал яригдаагүй. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн чийглэг 16-17 хувьтай байгаа гэнэ. Уг нь стандартаараа таван хувьтай байх ёстой юм байна. Хариуцсан салбарын сайд, дарга, УОК, Шахмал түлшний үйлдвэрийн ажилтнууд хариуцлагатай ажиллаж, тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргнн [66.181.188.11] 2024-12-16 20:21:03

Зусар авилгач тэндэрчин ....Ямар юмны 19 онд утаа буурах ..Зүгээр л тэр үед ковид гээд машин яваагүй ..Цахилгааны үнийг төр даасан .Мэдээж салхи Байгаль цаг уур нөлөөлсөн ыайх Үхэр Монголчуудад бол ямар ч судалгаа тооцоо үлдээнүй хийгээгүй .Ёрөнх йлөгч гэх тэр этгээд нефть үйлдвэр Дарханы зам ,УБ н бохир гээд бүгдийг самарсан Хятадууд Мрнголоор дүүрлээ

Зочин [77.239.211.249] 2024-12-16 19:20:16

Утаагүй болчихлоо гэж солиорч байсанаа мартжээ ерөнхийлөгч.үүрэг өгөхөөр яг буураач.дэлхийн адагт оруулсандаа одоо ойлгоцгоо

үү [66.181.176.244] 2024-12-16 18:40:47

үүрэг өгснөөр утаа буурахгүй. үүрэгдэж байгаа үүрэгдүүлж байгаа хоёр мөн таарч дээ. эргүү хурандаа, эргүүтсэн хулхи хоёр


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.