У.Хүрэлсүх: Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа

Aдмин / Улстөр

Төрийн тэргүүн хилэнтэй байна. Тэрбээр өчигдөр Засгийн газрын сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийг дуудаж уулзан, унхиагүйгээр нь дуудаж загнав. Уурлахгүй байх ч арга алга. Цагтаа Азийн цагаан дагина байсан Улаанбаатар утаа, агаарын бохирдлын улмаас хөх саарал болж, "үхлийн хөндий" мэт хүн, мал амьтан амьдрахад халгаатай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байна. Гэхдээ одоо та бүхэн ажилдаа орцгоо. Салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй байна. Найраан дундаа ороод, явж явж найрааны Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за.

Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа бид өнөөдөр яагаад ухрав гэдэг л асуудал байна. Яагаад гурван жил утаагүй байж чадсан мөртлөө одоо ийм байдалд орчихов.

Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлээд Улаанбаатарыг ингэж бүрхэж байгаа юм. "Тавантолгой түлш" компанийн захирал хэн билээ? Та нар хатаалт хийхгүй байна. Миний сонссоноор шахмал түлш 13 хувийн чийгшилтэй байна гэсэн.

Чамд түүх ярьж өгөхөд, биднийг ажиллаж байх үед наад чийгшил чинь 4-5 хувьтай байсан юм. Тэгээд наадах чинь орчиндоо нөлөөлж байгаа юм. Чи наад түлшнийхээ чанар дээр онцгой анхаар. Барьцалдуулагч нь хоёр янз байгаа. Зохион байгуулалтаа сайн хий. Ажил хийдэггүй арчаагүй гаруудаа зайлуул.

Цагдаа, тагнуулын дарга нар энэ дээр хэн нэг хүний толгойг илээд байх шаардлагагүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт. Гэтэл өнөөдөр байхгүй болсон.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулах шаардлагатай. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг та бүхэнд өгч байна. Өнөөдөр хотын захиргаа, Тавантолгой түлшид нүүрсний утаа, агаарын бохирдлыг даалгаж хаячихаад, хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

zochin [66.181.168.131] 2024-12-17 09:34:18

oooooy ene neeh genet2 hudlaa uhaarliin och asaanaa hahahaha

Зочин [202.126.90.240] 2024-12-17 09:29:33

3 жил утаагүй байсан гэнэ ээ. Ажил хийдэггүй чадахгүй байгаа гаруудаа зайлуул гэнэ. Төрийн тэргүүн хүн байж хэлж ярих үгээ бодож баймаар юм.

Иргэн [66.181.179.243] 2024-12-17 09:05:58

Өдөр бүр 5-аас 10 жил ажиллаж байж утааны асуудлыг шийднэ. Утаа манай УИХ, ЗГ, намууд, улс төрчдийн, иргэдийн толгой хамуурсаны ганц жишээ. Хариуцлага, сахилга бат, салбаруудыг мэргэжлийн хүмүүс удирдуулахгүй бол бид ер нь мөхөлрүүгээ ойртож байна.

ИРГЭН [66.181.190.218] 2024-12-17 08:50:35

Зун нь ӨВӨЛ болохгүй юм шиг 100 жил найр наадам хийж явсаар өнгөрөөдөг ард түмний амьдралаас тасарчихсан хулгайч луйварчид төрийг зайдалчихсан байхаар яаж ч арга хэмжээ аваад нэмэргүй болжээ! ОУ-д гадаад улсуудад өчнөөн сайхан түлш хийсэн туршлага байна, манай зарим иргэд ч санаачлан хийж байна! танай намын сайд дарга нарт хийж хэрэгжүүлж сайжруулах санаа байхгүй үхлийн хөндий болгоод байна! Та нар олон болоод бүүр дордуулж байна! Төрийн өндөрлөг нэртэй та 3 газар нутаг, байгаль экологи, агаарын бохирдлоор Улс эх орон ард түмнээ сүйрүүлж ажлаа хийж чадахгүй б.а!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.