Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил тутам уламжлал ёсоор хэвлэлийн их хурал хийж, иргэдийнхээ асуултад хариулдаг. Энэ удаагийн хэвлэлийн их хурлыг өнгөрсөн Пүрэв гаригт "ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлэгтэй нэгтгэн, “Владимир Путинтэй хамт оныг дүгнэсэн нь” сэдвээр явуулав. Нийт 4 цаг 30 минут гаруй хугацаанд үргэлжилж, Оросын Ерөнхийлөгч 60 гаруй иргэн ба сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Уулзалтын өмнө нийт 2,5 сая орчим асуулт В.Путинд ирсэн бөгөөд “GigaChat” хэмээх хиймэл оюун ухааны системийн тусламжтайгаар ангилан боловсруулж, Орос оронд тулгамдаж буй орон сууцны хангамж хүрэлцээ, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ зэрэг асуудлуудыг сонгожээ.
Оросын ерөнхийлөгч эхлээд улс орныхоо эдийн засгийн байдлын талаар ярив. Түүний хэлснээр, сүүлийн хоёр жилд Оросын эдийн засаг ойролцоогоор 8 хувиар өсжээ.
В.Путин “Олон улсын санхүүгийн байгууллагуудын хийсэн тооцооллоор, эдийн засгийн цар хэмжээ, худалдан авах чадварын үзүүлэлтээр Орос улс Европ тивд нэгдүгээрт, дэлхийд Хятад, АНУ, Энэтхэгийн дараа дөрөвдүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн онд бид Германыг, энэ онд Японыг гүйцэж түрүүллээ. Гэхдээ энэ бол тайвшрах үзүүлэлт биш” гэж дурдав.
Тэрбээр мөн Орост ажилгүйдлийн түвшин түүхэнд үзэгдээгүй доогуур хэмжээнд буюу 2,3 хувьтай байгааг онцолсон. Тэрбээр өдгөө инфляц өсөж байгаа нь түгшүүрийн дохио болохыг сануулаад,эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа.
Путин Орос, Украины дайны талаар “Улс төр бол зөвшилцөх урлаг юм. Бид зөвшилцөхөд бэлэн байна. Хэдийгээр 2022 онд Истанбулд зөвшилцөлд хүрч, Украины тал урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан боловч Киевийн эрх баригчид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан.
Гэтэл дараа нь үсээ сонирхолтой байдлаар самнасан Жонсон гэдэг хүн ирээд, “Украин улс сүүлчийн украин хүнийг дуустал байлдах ёстой” гэж хэлсэн. Тэгээд байлдсаар байгаа нь энэ. Удахгүй байлдах хүсэлтэй хүн үлдэхгүй” гэж хэлэв.
Мөн тэрбээр “Хэлэлцээг эхлүүлэхийн тулд Орос улс ямар нэгэн болзол, нөхцөл тавиагүй. Үүний сацуу 2022 оны хавар Истанбулд хэлэлцсэн зүйлүүд яриа хэлэлцээний суурь болох ёстой. Түүнээс гадна өнөөдөр бий болсон бодит байдлыг Киев хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Украины талаас энхийн хэлэлцээрт В.Зеленский ч гарын үсэг зурах боломжтой. Гэхдээ үүний тулд тэрбээр сонгуульд ялах хэрэгтэй болно” гэв.
Оросын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж ярилцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр өөрөө хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэв.
Мөн тэрбээр Оросын хувьд түр эвлэрэл бус, энх тайван хэрэгтэй гэдгийг онцлоод, “Байлдааны ажиллагааг хэд хоногоор зогсоохыг Кремль гурван ч удаа зөвшөөрсөн боловч Киев татгалзсаар ирсэн” хэмээн хэлэв. Зул сарын баярын үеэр эвлэрэл тогтоохыг Унгарын Ерөнхийлөгч Орбан санал болгосныг Путин эргэцүүлэн бодъё гэсэн бол харин Зеленский татгалзсан байна.
Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
GUUG [66.181.185.162] 2024-12-22 13:57:29
АЛЛАЫН ХЭНЭЭТЭН ӨМХИЙ ОРОС ПҮТЛЕР ШАНГАА ДЭЛХИЙН ШУДАРГА ТҮМНЭЭС ЭДЭЛНЭДЭЭ. ХӨГИЙН АМЬТАН. ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГӨӨ АВГАЙГААСАА САЛСАН НЭРИЙДЛЭЭР НУУЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ШИЛЖҮҮЖ ЯЛААС МУЛТАРСАН БАЙНА. АВГАЙ НЬ ГЭЖ НЭГ АНГАЙСАН БАБА ШУНАЛТАЙ ТУЛ ГЭР БҮЛЭЭС ИЛҮҮ ХӨРӨНГӨ ТҮҮНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ САМУУРАГЧ ЧААВААС
Зочин [66.181.181.97] 2024-12-22 13:07:18
Эдийн засаг нь өсөөд, амьдрал нь тийм их сайн сайхан байгаа юм уу. Тэгээд бас улс төр бол зөвшилцөх урлаг гэчихжээ. Үнэн хэрэгтээ бол дотоод гадаад байдал нь туйлын хүнд байна. Монголоос өөр наашаа гэж ёайгаа улс ер нь үгүй шахуу байхаа.
Зочин [59.153.112.73] 2024-12-22 11:21:40
Путинии зөв
Иргэг [66.181.191.221] 2024-12-22 11:16:58
21 р зууны Путлёр ..Яргачин Путин ..Даян дэохий ухаалаг машин ,хавдрын эсрэг ,дэлхийн дулаарал ярьж тэмүүлж байхад энэ яргачин хүн устгах зэвсэг л ярьж аллага үйлпдж байна Түүнээсээ таашаад авч байгаа.Танайх хамгаалах гээд.үз Би пуужин харвая гэнээ ...Үүн йг нь тэнэг оросууд бас зарим нэг үхэо монголууд сайшааж байх ү г Галзуу хүнээс эсвэл онгирооо хүүхдүүдээс л ийм санаа гарна