Израиль Газын эмнэлэг, сургууль, "аюулгүй бүс" рүү халдаж, 50 хүний ​​аминд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт орших Аль-Маваси дахь “аюулгүй бүс”-ийн майхант хуарангуудыг бөмбөгдсөний улмаас томоохон гал түймэр гарч, дор хаяж долоон палестин хүн амиа алдсан байна. Ийнхүү сүүлийн нэг хоногийн дотор амиа алдагсдын тоо 50-д хүрээд байгаа аж.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA)-ийн дарга сүүлийн 24 цагийн дотор Газын зурваст байдал хурцадсанд Израилийг зэмлэн буруушааж, сургууль, эмнэлгүүдэд халдлага үйлдэх нь энгийн үзэгдэл болсныг тэмдэглэжээ.

Израилийн цэргийнхэнтэй холбоотой зарим байгууллагууд Газын зурваст дайн эхэлснээс хойш Европын холбооноос 250 сая гаруй ам.долларын санхүүжилт авсан байна.

Израилийн эрх баригчид жил орчмын өмнө аль-Мавасийг "хүмүүнлэгийн бүс" хэмээн зарлаж, олон зуун мянган палестиныг тийш явуулахыг шаардаж байжээ. Гэвч тэд тус бүс нутагт удаа дараа халдлага үйлдэж буй бөгөөд энэ оны долдугаар сард 90 орчим хүний ​​аминд хүрсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор, өдгөө тус бүсэд нэг сая гаруй хүн майханд хүнд нөхцөлд хоргодож буй бөгөөд шаардлагатай чухал үйлчилгээнүүд авах боломжгүй байгаа ажээ.

Эх сурвалж: ALJAZEERA
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.