Улсын дугаараа нуусан жолоочийн эрхийг 1 жилээр хасав

Aдмин / Нүүр

Камертай газраар явахад нь улсын дугаар нь харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн жолооч 21 настай А нь өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагчийг худалдан авч ашиглаж байсан нь тогтоогджээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсгийг зөрчсөн байх тул 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 25 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг төлүүлж, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.206] 2024-12-24 20:35:16

АР ӨВРИЙН АЛЬ Ч ДУГААР НУУСАН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ 1ЖИЛЭЭР ХАСААД МӨН МӨНГӨН ТОРГУУЛЬ ТАВЬХ НЬ ЗӨВ ШҮҮ ИЙМ Л НӨХДҮҮД ГЭМТ ХЭРЭГ ХИЙДЭГ

Зочин [202.126.88.206] 2024-12-24 20:33:02

Залуучууд маш их нуудаг болсон байдаг шүү ер нь дугаараа нууж байгаа залуу хөгшин гэлтгүй нөхдүүд гэмт хэрэг хийх МАГДЛАЛ маш өндөр шүү ядахдаа л төлбөртэй зогсоолынхоо мөнгийг төлөхгүй жишээний. Дугаар нуусан нөхдийг хатуу шийтгэх нь зөв

Zochin [66.181.161.155] 2024-12-24 17:18:29

Teevriin tsagdaa odoo noirnoosoo seree

Зочин [203.17.23.197] 2024-12-24 16:03:55

Зөндөө байгаа

Зочин [202.179.24.29] 2024-12-24 14:34:07

тэгвэл арын дугааргүй явж байгаа машинууд 2 жилээр хасуулах уу?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.