Т.Дүүрэнг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгалаа

Aдмин / Нүүр

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Энэ талаар ШЕЗ-өөс тодруулахад "Прокуророос 30 хоног хорих санал ирүүлсэн. Мөн Т.Дүүрэнгийн өмгөөлөгчөөс суллах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. Энэхүү хүсэлтүүдийг үнэслэн Шүүх хуралдаад өнгөрсөн хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Т.Дүүрэнг 30 хоногоор хорих шийдвэр гаргасан" гэлээ.

Түүнийг өнгөрсөн сарын 28-нд авлига, албан тушаалын хэргээр шалгаж хорьсон юм.

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар яллагдагчаар татаад байгаа. Тодруулбал, түүнийг улстөрчидтэй нэгдэн төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.