Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргажээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан. Үүнээс гадна өчигдөр гал түймрийн 8 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 30х56 метрийн хэмжээтэй шинээр барьж байсан агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 6х14 метрийн хэмжээтэй граж болон "Приус-20", "Ланд крузер-76" загварын 2 суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл