2024 онд 57.6 сая толгой мал тоологдлоо
Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо.
Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсан байна.
Малын тоог төрлөөр нь авч үзвэл:
Адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан,
Үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан,
Тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өссөн,
Хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан,
Ямаа 22.9 сая болж 6.9 хувиар буурсан байна.
2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:
Хонь 42.5 хувь,
Ямаа 39.8 хувь,
Үхэр 8.8 хувь,
Адуу 8.1 хувь,
Тэмээ 0.8 хувийг тус, тус эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал,
Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,
Төв аймаг 4.2 сая толгой мал,
Архангай аймаг 4.1 сая толгой мал,
Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулсан байна.
2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.206] 2024-12-31 01:02:14
Монголын бэлчээрийн бодит багтаамж 30 сая бол яг гоё болно гэдэг билүү.
Зочин [202.9.46.235] 2024-12-30 14:54:17
Зээл авах гэж худлаа өсгөж тоолуулдаг байсан нь гайгүй болж бодит тоо руугаа дөхөж байгаа юм байна.
Зочин [67.190.79.209] 2024-12-30 13:19:28
Ха Ха ШААЛ ХУДЛАА ТОО БАЙНА. МАЛЧИД МАЛЫНХАА ТООГ НУУДАГ БОЛЖЭЭ.
Зочин [66.181.161.41] 2024-12-30 14:42:20
Харин эсрэгээрээ гэж бодож байна. Банкнаас зээл авахын тулд малаа илүү гэж тоглуулдаг.