ЗХУТ: Хотын дугаар захиалахдаа өр, төлбөргүй байх ёстой
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болсон тухай албаныхан мэдээлсэн.
"Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байгаа.
2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ.Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.
Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно.
Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2025-01-04 18:07:33
Nyambaatar tolgoilood luivar hiij baigaa um bish uu. UB-iin dugaar 1 say tug-uus deesh uneer chuluutei oldoj bna gesen. Tsuun hun bayajij baina shuu dee
Зочин [66.181.176.189] 2025-01-03 17:36:02
Mongolchuud ene neg chenj chenjvvd gesen hvmvvsee ih vzen yadah ymaa vnendee chenj gedeg chini naimaachin gesen vg gadaadaas chiher jims , guril budaa , barilagiin materal , hubzas bichig hereg oor yuch baidag ym abchiraad zarjiigaa hvmvvs bolon kamfanuud basal chenjiin ajil hiij baigaa shvv dee tehed mongoliin baruun hezgaar hobod baynolgii aimgaas mah zugluulaad hotod abchiraad zarhaar muusain chenjvvd geed doroljilood baih ym ail ailiin hotnoos 5-10 , 10-20 oor ene mal zugluulaad heeriin boi hiigeed hotod abchiraad zarah amarhan gej bodood baidag ym baihdaa basal tom ajil shvv hubi hvn ailiin hotnoos 1-2 mal abaad benzin zag hugzaagaa aldan shvv dee tegeed bodhod zahaas ih vnetei dusan daa tiim biz Bas gadnaas neg mashin achuulan irsenii daraa gaali tolood zohih hemjeend ynzalaad unhad basal ortog ihel garan shvv dee tegeed zag hugzaa gedeg hamgiin chuhal zvvl bain ym ymnii chenj nertei naimaa hiideg hvmvvs mini bid basal mongo oloh gej baigaa hvmvvs shvv chenjvvd mini neree hamgaal
Зочин [202.126.89.209] 2025-01-03 16:45:18
Ченж новшнууд. Далд ороосой
иргэн [66.181.187.29] 2025-01-03 13:42:34
Ченжүүд ах дүү хамаатан садан бүх хүч арга залиар дугаар авах бүүр олноор авах гэж үзэж тарж байна хажуугаар нь зарга үүсгээд байна аа Ажиглалт хяналт сайн байлгана биз ээ