Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг түр зогсоолоо
Сарын өмнө хэдхэн цагийн хугацаатай цэргийн онц байдал зарласныхаа дараа эх орноосоо урван тэрсэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, үймээн самуун өдөөсөн гэх хэргүүдэд буруутгаж Юн Сок Ёлыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм.
Түүнийг авлигатай тэмцэх газарт мэдүүлэг авахаар гурван удаа дуудахад очоогүй тул баривчлан саатуулах тушаалыг энэ долоо хоногийн эхэнд Сөүлийн шүүх гаргасан.
Улмаар Авлигатай тэмцэх газрын бие бүрэлдэхүүн, цагдаагийн офицерууд Сок Ёлыг баривчлахаар гэрт нь иржээ. Өнөөдөр өглө 08:00 цагт Ерөнхийлөгчийг барьж саатуулахаар цагдаагийн 20 офицер Ерөнхийлөгчийн өргөөний гадааанх ирсэн байна. Улмаар цагдаагийн 100 офицер, Авлигатай тэмцэх газрын 30 алба хаагч хүч нэмж ирсэн.
Хэдийгээр Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн боловч албан тушаалаасаа огцроогүй учраас Ерөнхийлөгчийн аюулгүйн албаныхан түүнийг хамгаалсаар байна. Аюулгүй албаны хамгаалагчид цагдаа, мөрдөгчдийг Ерөнхийлөгчийн өргөөнд нэвтэрч баривчилгаа явуулахыг зөвшөөрөөгүй. Тиймээс бараг таван цагийн дараа баривчлах ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Ажиллагааг түр зогсоосны дараа баривчилгааны баг Ерөнхийлөгчийн өргөөг орхин явсан байна.
Шүүхийн шийдвэрээр Сок Ёлыг баривчлах ажиллагааг нэгдүгээр сарын 6-ны өдрийн дотор явуулах ёстой. Өөрөөр хэлбэл даваа гараг хүртэл баривчлах хугацаа хүчинтэй байна. Хэдийгээр энэ удаад ажиллагааг түр зогсоосон боловч 6-ны өдрөөс өмнө дахин баривчилгаа явуулж магадгүй. Хэзээ вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Мөрдөгчид дахин хэргийн тухай авч хэлэлцсэнийхээ дараа шийдвэрээ гаргана гэжээ.
Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо замуудыг хааж, цагдаагийн машин, хэдэн арван автобус байрлуулсан байгаа. Al Jazeera агентлаг баривчилгааны үеэр бослого тэмцэл, үймээн самуун гаргахаас сэргийлж 2,700 цагдааг Ерөнхийлөгчийн ордны ойролцоо тараан байршуулж, 135 автобусыг бэлдсэн тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.171] 2025-01-05 15:19:39
Хүр сүхэд зовлон их байгаа Хэлсэн амлалтаа биелүүүл
Зочин [66.181.187.128] 2025-01-05 06:15:49
Зөь шүүдээ манайх ийм байх хэрэгтэй Хүрэлсүх ийг бат вчлам хэрэгтэй сү .батболдоос асах тм мөнгө аьчихамд түүнийг хммгааласд бөйгаа тийм уёраас баривчиоб шоронв хмтаа
Зочин [202.126.90.139] 2025-01-04 21:41:51
ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХҮН ЁСТОЙ ЗОВЛОНГИЙН ТУЙЛЫН ҮЗДЭГ ХАЧИН ЖИГТЭЙ УЛС ЮМАА ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮН БҮХНЭЭ АЛДАГ ХОРЬДОГ МУУХАЙ УЛС
Ene Uls USA - Kolon , ULS shuu de ! [202.9.40.46] 2025-01-04 12:58:08
Ene Ulsad Erunhiilugch gedeg Alban Tushaal baidagui yumaa !!! Yamar ch Erunhiilugch alba baihgui Uls shuu de ! Neg Mujiin Anban Zahiragch , baihgui Yu da ! End tiim ih ach Holbogdol uguh Hergui ! Ene Suudal deer Suusan bol Neg bol " Yhdeg esvel Shorond Ordog " Haraaltai Muu eoriin Suudal Yum ! " Jinhen Erunhiilugch " North Korea " - d Neg baina ! Uuriin gesen imejtei estoi mundag Lider baina ! Pujintai bol Tanktai Army -tai , Zevsgyei bol Bugd l baina ! Uuriin gesen " Tom Oron Zailtan " Jinhen Erunhiilugch baina !