АУДИТ: Нууцлалын гэрээгүйгээс геологийн судалгааны мэдээлэл алдагдах эрсдэлтэй байна

Aдмин / Хууль

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газраас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд аудит хийжээ.

Аудитын тайлан мэдээллээс харахад, Үндэсний геологийн алба нь Монголын стратиграфийн комисс, Улсын зургийн Редакцтай нууцлалын гэрээ байгуулаагүйгээс геологийн судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл алдагдах эрсдэлийг үүсгэж байгаа аж.

Монголын стратиграфийн комисс (цаашид МСК) АМГТГ-ын 2017 оны А/10135 дүгээр тушаалаар “Монгол орны стратиграфийн тулгуур зүсэлт, формац, группийн ангиллыг дэлхийн стратиграфийн судалгааны түвшинд хүргэх, Монгол орны нийт нутгаар төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 1:50000 масштабтай зураглалын ажлыг сайжруулах, шинжлэх ухааны бүтээлийг геологийн суурь судалгаанд хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй байсан бол чиг үүрэг, бүрэлдэхүүнд дөрвөн удаа өөрчлөлт оруулжээ.

Үүний дүнд ҮГА-ны даргын 2023 оны А/11 дүгээр тушаалаар “Монгол орны нутаг дэвсгэрт ялгагдсан стратиграфийн нэгжийг баталгаажуулах, олон улсад дүйцүүлэх, түүнд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий мэргэжлийн бөгөөд байнгын үйл ажиллагаатай байна” гэж өөрчилсөн байна.

Улсын зургийн редакц (цаашид РЗ) нь ЭБЭХС-ын 2012 оны 082 дугаар тушаалаар “Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:200000-ны масштабтай Улсын геологийн зургийн иж бүрдлийг зохиох, тайлбар бичгийг үйлдэх, ажлын заавар, жишгийн мөрдөлтөд хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтаар хангах” чиг үүрэгтэй байсан бол чиг үүрэг, бүрэлдэхүүнд 3 удаа өөрчлөлт оруулжээ.

Үүний дүнд ҮГА-ны даргын 2024 оны А/13 дугаар тушаалаар “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохиогдсон геологийн төрөл бүрийн зураг (1:200000-ны масштабтай Улсын геологийн зургийн нэгтгэлд төвлөрнө) тайлбар бичигт хяналт тавих, төсөл хэрэгжүүлэгчид зургийн нэгтгэл, геологийн хил заагийн маргааныг шийдвэрлэхэд зөвлөмж өгөх” үүрэг бүхий орон тооны бус зөвлөл” гэж өөрчилжээ.

Аудитаар МСК, РЗ-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд МСК-ын дүрмийн 2.2, 5.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүйгээс геологийн судалгааны ажлын үр дүнгийн мэдээлэл алдагдах эрсдэлийг үүсгэж, комиссоос өгсөн санал шүүмж, засвараа эргэж хянахгүйгээр ГСА-ын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн ГСАХСЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тухайлбал:

• МСК нь 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулаагүй нь УУХҮС-ын 2019 оны А/7336 дугаар тушаалаар баталсан дүрмийн 5.1, ҮГА-ны даргын 2021 оны А/2237, 2023 оныА/0438, А/1139 дүгээр тушаалаар баталсан дүрмийн 5.1-т заасан “...Комисс нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн саналыг тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Үндэсний геологийн албаар хянуулж, төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлнэ” гэх заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй;

• Комиссын гишүүд нууцлалын гэрээг 2022-2023 онд ҮГА-тай байгуулаагүй нь ҮГА-ны даргын 2021 оны А/22, 2023 оны А/04, А/11 дүгээр тушаалаар баталсан дүрмийн 2.2-т заасан “Комиссын бүрэлдэхүүн ажиллах хугацаандаа ҮГА-тай мэдээлэл нууцлалын гэрээ байгуулсан байх ба комиссын бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш гэрээнд хамаарах заалт 3 жил хүчинтэй үргэлжилнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй;

• РЗ нь 2022-2024 онд ажиллах хугацаандаа ҮГА-тай мэдээлэл нууцлалын гэрээ байгуулаагүй нь ҮГА-ын даргын 2021 оны А/32, 2024 оны А/13 дугаар тушаалаар баталсан журмын 2.4-т заасан “Редакцын зөвлөлийн бүрэн бүрэлдэхүүн ажиллах хугацаанд Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Үндэсний геологийн албатай мэдээлэл нууцлалын гэрээ байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш гэрээнд хамаарах заалт 3 жил хүчинтэй үргэлжилнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй;

• 2018-2023 онд нийт 38 ажилд хяналт хэрэгжүүлснээс хээрийн ажлын явцын 7 тэмдэглэл, 2 илтгэх хуудас байхгүйгээс гүйцэтгэгчид зөвлөн тусалсан, ажлын чанарт эерэг өөрчлөлт гарсан нь нотлогдохгүй;

• 2018-2024 оны эхний хагас жилийн байдлаар 31 ажлыг комиссын хурлаар хэлэлцүүлснээс 8 хуралдааны тэмдэглэлд “...тайланг засварлан буцаан танилцуулах...“ гэж тусгасан ч гүйцэтгэгчээс засварыг эргэж танилцуулсан эсэх нь тодорхойгүй буюу баримтгүй байгаа нь ЭБМЗ-ийн салбар хуралдаанаар чанаргүй тайлан хэлэлцүүлэх эрсдэлийг үүсгэсэн байна. Тухайлбал:

“Түдэвтэй-50” ажлыг ЭБМЗ-ийн ГСАХСЗ-ийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрт “…3. МСК-ийн гаргасан дүгнэлт шаардлага хангахгүй байгаа тул засвар хийсэн тайланд дахин дүгнэлт гаргах, 4. Шинжээчид нэмэлт өөрчлөлт, засвар хийсэн тайланг хүлээн авч дахин дүгнэлт гаргах” гэжээ.

Мөн салбарын зөвлөх, мэргэшсэн геологичдоос “УТХ-өөр гүйцэтгэж буй 1:50 000 -ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил түүнтэй адилтгах геологийн судалгааны ажлын үр дүн, чанарт бодит хяналт хэрэгжүүлж байна уу?

“УТХ-өөр гүйцэтгэж буй 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил түүнтэй адилтгах ГСА гүйцэтгэх явцад орон тооны бус зөвлөл болох МСК, РЗ, төрийн захиргааны төв, захиргааны байгууллагын хамтарсан хяналт /суурин болон хээрийн шуурхай/-аар мэргэжил арга зүйн болон зөвлөн туслах үйлчилгээг үр дүнтэй үзүүлж байна уу гэсэн 2 асуулт тус бүр 20 хүнээс 13 хүн буюу 65 хувь нь хангалтгүй гэсэн хариултыг өгч, дараах шалтгаан байгааг хэлсэн байна. Үүнд:

• Геологийн судалгааны ажлын үр дүн, чанарын хяналтыг хэн хяналт хийж буйгаас шалтгаалж сул, гол хяналт санхүүжилтийг голлож, судалгааны үр дүнг зөвлөх, хамтран шийдвэрлэх талдаа учир дутагдалтай байна.

Шуурхай хяналтын багийн гишүүдийн мэдлэг чадвар дутмагаас хяналт хангалтгүй, хяналтын үр дүн геологийн судалгааны ажлын чанар, үр дүнд нөлөөлөх нөлөө бага, ажлаа мэддэг хүн байх шаардлагатай.

Судалгааны ажлын суваг, шурф ихэнхдээ зохиомол хийдэг. Судалгааны ажлын хяналт сул, чанаргүй тайлан гарч байгаа нь сайн геологич байхгүй;

• МСК тоон үзүүлэлтийг нь анхаарахаас бус чанар, үр дүнг болон арга аргачлалын талаар огт анхаардаггүй. Геологи-геофизикийн иж бүрэн судалгааны мэргэжил арга зүйн болон зөвлөн туслах үйлчилгээг үр дүнтэй болгох талаар хангалтгүй ажилладаг. МСК нь мэргэжил арга зүйн зөвлөгөөг ховор өгдөг. Хээрийн шуурхай хяналт хангалтгүй байна.

Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн үйл ажиллагаа дүрмээр хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах” заасны дагуу УУХҮС-ийн 2016 оны 23, 2018 оны А/46, 2021 оны А/25, А/195 дугаар тушаалаар “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг дөрвөн удаа баталсан байна.

Гэтэл УУХҮС-ийн 2016 оны 23, 2018 оны А/46, 2021 оны А/25, А/195 дугаар тушаалаар баталсан ЭБМЗ-ийн дүрэмд заасан “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдаан”-аар хэлэлцүүлэх дараах асуудлуудыг огт хэлэлцэж байгаагүй байна. Үүнд:

• ЭБМЗ-ийн дүрэмд заасан Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцэх “...төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд хэрэглэх нормын төслийг хэлэлцэх...”, “геологийн судалгааны төсөл, тайлан, ажлын арга, аргачлал, ангилал, түүнд тавигдах шаардлага, заавар, зөвлөмж, дүрэм журмын төслийг хэлэлцэх” асуудал,

чиглэлийг 54 удаагийн салбар хуралдааны хэлэлцэх асуудал, хурлын дэгт огт тусгаагүйгээс 2018 оноос хойш сүүлийн 6 жилийн хугацаанд судалгааны ажилд хэрэглэх нормын төсөл, холбогдох арга, аргачлал, заавар, дүрэм, журмын төслийг хэлэлцээгүй байна.

ЭБМЗ-ийн Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл нь 2018 онд 5, 2019 онд 6, 2020 онд 6, 2021 онд 9, 2022 онд 12, 2023 онд 8, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 9 удаа тус тус хурал зохион байгуулж, 1 жилд багадаа 2 сар, ихдээ 5 сар хурал зохион байгуулсан нь ЭБМЗ-ийн дүрмийн 8.1-т “...хуралдаан нь тасралтгүй ажиллагаатай байна...” гэсэн зарчим бүрэн хангагдаагүй байна.

УУХҮС-ийн 2018 оны А/48, 2019 оны А/14, 2020 оны А/239, 2022 оны А/93, 2024 оны А/36 дугаар тушаалаар ЭБМЗ-ийн "Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл"-ийг байгуулж, салбар зөвлөлийн дарга 1, НБД 1, гишүүд дунджаар 14-21байхаар батлагдсан байна.

Дээрх тушаалаар томилогдсон нийт гишүүдээс ЭБМЗ-ийн дүрмийн 10.2.4-т “Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөлөлд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан байна” гэж заасны дагуу 2018-2024 оны хооронд 71.4 - 33.3 хувийг төрийн байгууллагын төлөөлөл, 28.6-66.7 хувийг төрийн бус байгууллагын төлөөлөл эзэлж байна. Үүнд:

Энэ нь 2018 оноос 2021 оны хооронд ЭБМЗ-ийн дүрмийг 3 удаа батлахдаа “Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц” хэсэгт агуулгын дараах өөрчлөлтийг оруулсан нь тухайн салбарт мэргэжлийн зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн түвшинд санал, дүгнэлт гаргах нөхцөлийг бий болгосон байна. Үүнд:

• УУХҮС-ын 2018 оны А/46 дугаар тушаалаар баталсан ЭБМЗ-ийн дүрмийн 3.5-д “Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, мэргэжлийн инженерүүдийн холбоод болон итгэмжлэгдсэн лабораторийн төлөөлөл байж болох бөгөөд Төрийн захиргааны албан хаагчийн эзлэх хувь олонх байна” гэж;

• УУХҮС-ын 2021 оны А/25 дугаар, А/195 дугаар тушаалаар баталсан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 11.2.3 болон 10.2.3-т “...салбар зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх...” гэж өөрчилсөн нь төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

ЭБМЗ-ийн “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл”-ийн гишүүн тус бүрийг геологийн салбарын зөвлөх, мэргэшсэн эсэхэд дүн шинжилгээ хийхэд 2018 онд 42.9, 2019 онд 47.1, 2020 онд 37.5, 2022 онд 66.7 хувь нь салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн байгаа нь ЭБМЗ-ийн дүрмийн 10.2.2-т “Хамаарах салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн байх” гэсэн шаардлагыг бүрэн хангаагүй ч 2024 онд 21 гишүүнээс 18 гишүүн буюу 85.7 хувь нь зөвлөх, мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн нь 2018 оноос 42.8 хувиар нэмэгдсэн байна.

“Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл”-ийн зарим гишүүд нь ЭБМЗийн дүрмийн 10.2.1-т "Зөвлөлийн гишүүд нь геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос зэрэг тухайн салбар зөвлөлийн чиг үүрэгт хамаарах чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай байх" гэсэн шаардлагыг 4 гишүүн хангаагүй байна. Тухайлбал:

• 2018 оны салбар зөвлөлийн 1 гишүүн нь тухайн салбарт ажилласан жил нь 2024 оны байдлаар 12 жил буюу 2018 онд 6 жилтэй;

• 2022 оны салбар зөвлөлийн 1 гишүүн нь тухайн салбарт ажилласан жил нь 2024 оны байдлаар 11 жил буюу 2022 онд 9 жилтэй;

• 2024 оны салбар зөвлөлийн 1 гишүүн нь тухайн салбарт ажилласан жил нь 2024 оны байдлаар 3.5 жилтэй, 1 гишүүн нь 2024 оны байдлаар 1.6 жилтэй байна.

Харин ЭБМЗ-ийн "Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар зөвлөл"-ийн зарим гишүүдийн зөвлөлийн хуралд суусан ирцийн бүртгэлгүй, хурлын дэг нь батлагдаагүй, зөвлөлийн зарим гишүүд (төрийн байгууллагаас томилогдсон) хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй хүсэлтийг бичгээр мэдэгдээгүй, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй байна. Тухайлбал:

1. 2022 онд Салбар зөвлөлийн гишүүдийн хуралд суусан ирцийн бүртгэл40 байхгүй байхад ЭБМЗ-ийн Геологийн судалгаа хэлэлцэх салбар хуралдааны гишүүдийн 2023 оны эхний хагас жилийн цалинг тооцоход шаардлагатай ирцийн бүртгэлийн нэгтгэлийг 2023.06.09-ны өдөр гаргасан41 тухайн өдрийн хурал хэдэн хувийн ирцтэй явагдсан нь тодорхойгүй нь ЭБМЗ-ийн дүрмийн 5.4-т “Тухайн хуралдаанд оролцох зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь ирсэн тохиолдолд хуралдааны ирцийг бүрдсэнд тооцож хуралдааныг зохион байгуулна”, гэж заасныг нотлох баримтгүй;

2. Салбар зөвлөлийн төрийн байгууллагаас томилогдсон зарим гишүүд нь 2018 оны 3, 2019 оны 6, 2020 онд 3, 2021 онд 5, 2022 онд 4, 2024 онд 1 удаагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй хүсэлтийг бичгээр мэдэгдээгүй, тухайн хуралд суугаагүй гишүүнийг төлөөлж хуралд суусан харьяалах нэгжийн мэргэжилтэн нь хэнийг төлөөлж сууж байгаа нь тодорхойгүй зэрэг нь ЭБМЗ-ийн дүрмийн 5.5-д Төрийн байгууллагаас томилогдсон Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Зөвлөлийн дарга, салбар хуралдааны даргад бичгээр мэдэгдэж, харьяалах нэгжийн мэргэшсэн мэргэжилтнийг хуралдаанд санал өгөх эрхтэйгээроролцуулж болно”, дүрмийн43 11.4.2-т “Зөвлөлийн хуралдаанд тогтол оролцож, зөвлөлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах” гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй;

3. Салбар зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд суусан 10 гишүүн, 2021 оны 3 сар, 6 сарын хуралдаанд цахимаар оролцсон гишүүд, 2022 оны 6 сараас 2023 оны 4 сарын хооронд хуралдаанд суусан бүх гишүүн нь “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй (нотлох баримтгүй) нь ЭБМЗ-ийн дүрмийн 7.6-д “Зөвлөлийн гишүүд нь хэлэлцэж байгаа асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ талаараа хуралдаан даргалагчид бичгээ урьдчилан мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хуралдаан даргалагч түүнийг тухайн асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцуулахгүй ба хэрэв хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааныг удирдах эрхээ олонхын саналаар аль нэг гишүүнд шилжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгоогүй;

4. ЭБМЗ-ийн дүрмийн 1.4-т Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ гэж заасан ч салбар зөвлөлийн хуралдааны дэг батлагдаагүй 2018 онд 5, 2023 онд 4 удаагийн хуралдааны дэг нь батлагдаагүй, 2019 онд 3, 2021 онд 2, 2024 онд 1 удаагийн хуралдааны дэг нь байхгүй байна;

5. УУХҮС-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/36 дугаар тушаалаар байгуулагдсан салбар зөвлөл нь 2024 оны эхний хагас жилд 9 удаа хуралдсан бөгөөд 2024 оны 3 дугаар сард 2 удаагийн хурлын дэгийг 2023 оноор баталсан нь алдаатай, ЭБМЗ-ийн дарга, салбар зөвлөлийн НБД нарын ажилд хандах хандлага хайнга байна. Тухайлбал:

Геологийн судалгааны асуудал хэлэлцэх 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн УТХ-2024-04 дүгээр хурлын дэг /ЭБМЗ-ийн дарга М.Мэндбаяр баталсан/,Геологийн судалгааны асуудал хэлэлцэх 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн УТХ-2024-05 дугаар хурлын дэг (ЭБМЗ-ийн дарга М.Мэндбаяр баталсан) байна.

Дээрх байдал нь Зөвлөлийн зарим гишүүд нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан тухайн гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлэх баримтгүй нь тухайн тайланг хэлэлцэхэд нөлөөлөл үүсэх эрсдэлтэй.

УТХ-өөр 2018-2023 онд хэрэгжиж дууссан 54 төслийг ЭБМЗ-ийн ГСАХСЗ-ийн хурлаар хэлэлцүүлснээс 29 ажлын гэрээг дүгнэж, 2024 эхний хагас жилд тухайн ажлын үр дүнгийн тайлан хүлээн авах хугацаанаас 1-3 жилийн хугацаа өнгөрсөн байхад 2144 төслийг салбар зөвлөлийн хуралдааны дэгт хэлэлцэхээр тусгасан, гэрээ дүгнэх шатанд 2 (Түдэвтэй-50, БӨМ-Алт-2019), засвар хийгдэхээр буцаасан 2 (Модот толгой-50, ДА геоэкологи-2020) ажил байна гэж дүгнэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Тэмүүл [122.201.31.161] 2025-01-04 22:18:33

Аль алинтай нь үзэлцсэн мэргэжилтэн харин хэтэрхий цөөн байна

Temuul [122.201.31.161] 2025-01-04 22:17:00

Насаараа үйлдвэрлэлд ажилласан асар их туршлагатай байсан ч онолын хамгийн энгийн мэдлэгийг ч гадарлах сөхөөгүй супер мэргэжилтэн бүр ч олон

Мэргэшил [122.201.31.111] 2025-01-04 21:25:28

Мэргэшсэн зөвлөх доктор гавьяат гэсэн түмэн мянган цол хэргэм аваад ч практик мэдлэг туршлагыг гүйцэхгүй байгаа нь харагддаг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.