Элон Маскийн "нацист ёслогоо" шүүмжлэл дагуулав
АНУ-ын _рөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-ны Даваа гаргийн орой тангараг өргөсний дараахан Америкийн тэрбумтан Элон Маск Капитолын индэр дээрээс үг хэлэхдээ хачирхалтай дохио зангаа үзүүлжээ.
Маск Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж дэмжигчдэдээ талархал илэрхийлэхийн тулд баруун гарын хуруунуудаа нийлүүлэн, алгаа доош харуулан, зүрхэн дээрээ цохиод, гараа дээш өргөсөн байна.
Тэрбээр “Энэ бол жирийн нэг ялалт байсангүй. Хүн төрөлхтний соёл иргэншлийн ялалт байсан. Энэ үнэхээр чухал. Үүнийг хийсэнд баярлалаа, баярлалаа. Миний зүрх чиний төлөө цохилж байна" гэж хэлжээ.
Маск хэлсэн үгийнхээ бичлэгийг өөрийн нийгмийн X сүлжээндээ тэр оройдоо ямар ч тайлбаргүйгээр байршуулсан байна. Түүний хачирхалтай дохио зангаа Германд хуулиар хориглосон "Гитлер”, "нацист" ёсолгоог санагдуулжээ.
Үндэсний социализм судлалаар мэргэшсэн Америкийн түүхч Клэйр Обен "Гурав дахь Рейх"-д өргөн тархсан "Хейл Гитлер!" ("Гитлерт алдар!") гэх ёслогоо гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын фашизм судлаач Рут Бен-Гиат олон нийтийн X сүлжээнд "Нацист ёслогоо төдийгүй нэлээд түрэмгий байдал" гэж бичжээ.
Түүхч Аарон Астор Маскийн дохио зангааг нацист ёслогоо гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Би Элон Маскыг олон удаа шүүмжилдэг байсан. Гэхдээ энэ нь нацистын ёслогоо биш” гэжээ.
2021 онд Маск аутизмын нэг хэлбэр болох Аспергерийн синдромтойгоо зарласан аж.
Олон нийтийн X сүлжээний хэрэглэгчид Маскийн “ёслогоо”-ны талаар өөр өөр таамаг дэвшүүлсээр байна. Тэдний нэг болох Алп Тойгар үүнийг "нацист биш, харин Ромын ёслогоо" гэж мэдэгджээ.
Маск Х нийгмийн сүлжээндээ өөрийн үйлдлийг “Нацист ёслогоо биш” хэмээн бичсэн байна.
DW-д мэдээлснээр, Трампын итгэлт хүн, тэрбумтан Маск нийгмийн сүлжээгээр ХБНГУ-ын канцлерт нэр дэвшигч, баруун жигүүрийн популист Германы альтернатив намын дарга Вайдел Алистай ярилцжээ.
Тэдний яриа нэг цаг хагас үргэлжилсэн бөгөөд энэ үеэр хоёулаа олон асуудлаар санал солилцож, байр суурь нэгдсэн байна. Америкийн бизнесмен Вейделтэй цөмийн эрчим хүч, цагаачлал, Германы дотоод аюулгүй байдлын сэдвээр санал солилцож, германчуудыг AfD-д санал өгөхийг дахин уриалсан байна. Макс "Би AfD Германыг аварч чадна гэдэгт итгэдэг" гэж хэлж байжээ.
Эх сурвалж: DW, DAILY MAIL
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.164] 2025-01-22 13:26:53
Ёстой жинхэнэ алиа салбадай байна даа. Дэндүү их сагаж байгаад чанга савуулах вий дээ...
Монгол [176.1.215.221] 2025-01-22 13:13:22
Нацист ёсолгоо биш
Зочин [192.82.92.153] 2025-01-22 12:38:37
Яаж ч мэдэх нөхөр дөө, шизотой