АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилд орсноосоо хойш гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь тус улсад төрсөн хүүхдүүдэд шууд АНУ-ын иргэншил олгодог явдлыг хязгаарлах шийдвэр байв.
Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүдэд иргэншил олгох зарчим Үндсэн хуульд тусгагдсан байдаг тул Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
Д.Трампын тушаал гарсан даруйд АНУ-ын хүний эрхийг хамгаалах хамгийн эртний байгууллагуудын нэг болох Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) болон бусад холбоод Д.Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг Нью-Хэмпшир муж улсын Тойргийн шүүх хэлэлцэнэ.
“АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах нь Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйлсийг бүдүүлэг хэрцгийгээр үгүйсгэж байна” гэж ACLU-ийн тэргүүн Энтони Ромеро мэдэгджээ.
Үүнтэй төстэй нэхэмжлэлийг Ардчилсан намын хяналтад байдаг 18 муж улс, Сан-Франциско болон Колумбийн тойргийн (Вашингтон) төлөөлөгчдөөс бүрдсэн эвсэл мягмар гаргийн орой Массачусетс муж улсын Бостон хотын Тойргийн шүүхэд гаргасан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.248] 2025-01-22 13:58:44
Фашист Трамп