Трамп Америк Украинд зэвсэг нийлүүлэхээ бүрмөсөн зогсоохыг үгүйсгэсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америк Украинд зэвсэг нийлүүлэхийг бүрмөсөн зогсоохыг үгүйсгээгүй байна. Тэрбээр өнгөрсөн Мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мөн "ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй 'тун удахгүй' холбоо тогтооно" гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгүүлчид түүнээс “Америкийн шинэ засаг захиргаа Киевт үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэх үү, эсвэл бүрмөсөн зогсоох боломжийг авч үзэж байна уу” гэж асуусан байна. АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн, Бүгд найрамдах намын гишүүн "Бид энэ асуудлыг авч үзэх болно. Бид Владимир Зеленскийтэй холбоотой байна, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй тун удахгүй ярилцана. Юу болохыг харъя" гэж мэдэгджээ.
Америкийн удирдагч “Европын орнууд Киевийг дэмжих зардлаа үлэмж нэмэгдүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Трамп мөн АНУ Ерөнхийлөгч Жо Байдены удирдлага дор энэ чиглэлд Европын холбооноос 200 тэрбум ам.доллар илүү зарцуулсан гэсэн тоо баримт дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Украинд шинэ зэвсэг нийлүүлэх нь фронт дахь байдлыг өөрчлөхгүй, харин мөргөлдөөнийг улам сунжруулна” гэж нэг бус удаа онцолж байв.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.183.99] 2025-01-24 22:05:05
Володимир Зеленский гэдэг биз дээ? УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Bsn [122.201.31.75] 2025-01-24 16:24:05
II hitler buu bolchoose
зочин [66.181.182.47] 2025-01-24 13:17:26
Украйны дайн ЕХ НАТО АНУын хоорондох зэвсгийн бизнес Трампд бялуу хүртэх сонирхол төрүүлсан Орос задарвал Монголын амар тайван байдал алдагдана хүсэх зүйл биш
зочин [66.181.180.240] 2025-01-24 13:14:50
Саяхан оросын телевиз энэтхэгийн Нострадамус гэгдэх зөнч хүнтэй ярилцлага хийхийг уoutube- ээс харлаа.Дэлхийд АНУ нэгдэх гэх байр сууриа алдаж, илүү харгис хятад орж ирнэ гэж ярьж байх юм. Орос америк 2 эвлэрнэ гэнэ. Тэгэхээр Трампын зөв л юм байна. Украйнд зэвсэг нийлүүлж хамаг хүчээ тарамдахгүй хөгжилдээ анхаарах ёстой гэдэг нь.Харин 25 онд тохиолдох байгалийн үзэгдлүүдээс энэтхэг банкладеш хавьд маш том үер болно мөн ази тивд маш том газар хөдлөлт болно гэв. яг хаана болох вэ газрын зураг дээр заах уу гэж асуухад хэлж чадахгүй гэлээ. 23 онд тэр америкийн ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн орж ирнэ,Трамп ялна гэж ярьж байсан юм байна.
Зочин [66.181.183.99] 2025-01-24 22:03:33
оросын үзэл баримтлал уу? оросын суртал ухуулга уу? юу вэ? үнэн үү?
Зочин [66.181.180.240] 2025-01-24 16:22:26
жёсткий гэдэг орос үг харгис гэсэн үг биш, хатуу чанга гэсэн үг юм байна шүү.
Зочин [66.181.183.182] 2025-01-24 12:28:16
Нострадамусын зөгнөл үнэн байж
Дайн ба энх [202.131.231.226] 2025-01-22 20:34:03
Зэвсэг яриж бгаа биздээ.!! Ердөөсөөл энэ дэлхийд болж бгаа дайн самуун бол Зэвсэг.н наймаачдын л гол ажил бизнес шүү.дээ !!!хаана байн мөргөлдөөн гаргахуу гэдгийг Тэдл шийддэг юм.
Зочин [59.153.112.130] 2025-01-22 15:15:15
Зэвсэг нийлүүлэхгүй байсан нь дээр
Зочин [202.55.191.194] 2025-01-22 14:50:21
оркын холбооны улс аль хэдийн дампуурлын чөлөөт уналтаа эхэлчихсэн, украйнд АНУ зэвсэг өгөхгүй байсанч орос сүйрэн задрах нь тодорхой болсон, Трамп өдий хүргэчихээд бялуунаасаа хүртэхгүйгээр тоглоомноос гарах тэнэг биш л дээ
Зочин [103.168.34.149] 2025-01-25 09:23:41
Ийм тэнэг усан толгойт Монголд байпаг нь мөн ч харамсалтай байна.
Зочин [66.181.186.203] 2025-01-22 16:50:55
Ваав баяр хүргэе.