Х.Баасанжаргал: Өвлийн морин уралдааныг Монголын өв, уламжлал гэж андуурч байна
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хурдан морины” уралдааны талаар өнөөдөр /2025.01.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Жил болгон уяачид хаврын уралдааныг сэргээх талаар жагсаал, тэмцэл, гомдол санал гаргадаг. Уяачид УИХ-д хэрхэн нөлөөлдөг талаар иргэдэд мэдэгдэхийн тулд энэхүү мэдээллийг хийж байна. Бид нар аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Гэхдээ нөгөө талдаа улс төрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой.
Ялангуяа өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үед "Уламжлалаа эвдэх гэсэн, өв соёлоо устгах гэсэн хүмүүс их байна" гэж мэдээллээ. Миний хувьд энэ бол уламжлал биш юм аа гэдгийг баталж хэлмээр байна. Үүнийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл 2004 оноос хойш албан ёсоор хаврын уралдаан болдог болсон.
Тэгэхээр товчхондоо 15 жилийн түүхтэй тэмцээн уралдаан юм. Бид нар энэ 15 жилийн түүхтэй уралдааныг яагаад өв уламжлал болгож тэмдэглэж байгаа юм бэ. Бид яагаад үүнийг өв уламжлал болтол нь ойлгосон байна вэ, гэхээр үүнд улстөрчид буруутай. Эргээд түүх сөхөж харвал 2004, 2005 онд энэ уралдаан ЗГ-ын тогтоолтой зохион байгуулагддаг болсон. Учир нь гэвэл ЗГ-ын зөвшөөрсөн уралдаанд уяач оролцох юм бол цол чимгийг нь олгодог. Ийм хуультай. Тэгэхээр энэ хуулийн дагуу бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүх ерөнхийлөгч ерөнхий сайд байх үед тавдугаар сар хүртэл сунгаан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн тогтоол гаргасан.
Хэдий ийм тогтоол гарсан ч гэлээ 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хөдөө орон нутагт хууль зөрчсөн хэвээр байна. 2024 онд миний бие сонгуульт ажилд оролцсон. Хөдөө орон нутгийн нэр хүндтэй гэх уяачид, “Хэрвээ та нар энэ сонгуульд гаръя, гэж бодож байвал, хаврын уралдааныг сэргээ” гэж байсан. Мөн та бүхний санаж байгаачлан өнгөрсөн жил ерөнхий сайд уяач нартай хамт суугаад нэвтрүүлэг хийж байсан. Тус нэвтрүүлэгтээ энэ хаврын уралдааны талаар сэргээж ярьж байсан.
Үүнээс уяачдын лобби улс төрд асар өндөр гэдгийг харж болно .
Мөн насанд хүрэгчид өөрсдөө морио унаад явж болохыг бид амралтын өдрийн жагсаалаас харсан. Тэгэхээр насанд хүрэгчид яагаад өөрсдөө өв уламжлалаа түгээж болохгүй гэж. Яагаад адуучин тэмцээн зохион байгуулж болохгүй гэж. Үүнийг бодолцох хэрэгтэй.
Олон өдрийн сунгаан, бэлтгэлтийн цаана хүүхдийн сурах хүсэл мөрөөдөл хохирч байдаг. Уяачид амьдралын түвшин доогуур хүүхдүүдээр морио унуулж, түүгээрээ хүүхэд халамжилж байна гэж ам хаасаар ирсэн. Бид мэдээж моринд хайртай. Гэхдээ хүүхдийн эрхийг зөрчиж, хүнд байдалтай байлгамааргүй байна. Шинэчлэгдэх хэрэгтэй.
Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд нар төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ.
Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэв.
Сэтгэгдэл
Зочин [62.72.181.40] 2025-01-27 15:57:05
Эрлийз морь МОНГОЛЫН УЛАМЖЛАЛ УУ. Уралдах морьдоо танихгүй сэрвээний өндрийг хэмжиж байгаа нь Монгол уламжлал уу.
Зочин [122.201.31.236] 2025-01-27 15:55:59
Их олон ядарсан айлын хүүхэд үхсэн дээ
Zochin [37.166.208.225] 2025-01-27 15:41:57
Гишүүний Саналтай 100% нэгдэж байна. Энэ бол уламжлал биш.хүүхэд,морь мал тамласан наадам. Уучлаарай энэ бол харамсалтай нь үнэн бодитой ажиллагаа.
ЗОЧИН [202.126.90.204] 2025-01-27 14:04:07
БОЛЬЖ ҮЗ МОНГОЛЧУУД ӨВӨЛ МОРЬ УРАЛДУУЛАХЫГ ХАТУУ ХОРЬГИЛДОГ БАЙСАН ЮМ ШҮҮ. БИТГИЙ ЭРВААТААД БАЙ ӨВӨЛ МОРЬДОО ХАЙРЛАХГҮЙ УРАЛДУУЛАХ САНАА ТӨРЖ БУЙ НӨХДҮҮД БОЛ ЁСТОЙ ХЯТАД ЦУСТАЙ НӨХӨД БАЙНА. ТҮҮНЭЭС ӨВЛИЙН МОРЬ УРАЛДУУЛАХЫГ ХАТУУ ХОРЬГИЛДОГ БАЙСАН БОЛОХООС ӨВ СОЁЛ ГЭЖ ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. МОНГОЛ ХҮН МӨН Л БОЛ ХЭЗЭЭ Ч САЙХАН МОРЬДОО ХАХИР ӨВӨЛ УРАЛДУУЛДАГГҮЙ ЮМ МАЛ НУУДАА . ТЭР УЛААНХҮҮ Ч ЮУ ЧИВДЭЭ БАС НЭГ ЭРВАА ЮМ ГАРЛАА ШҮҮ
Хүүхэд [66.181.190.20] 2025-01-27 12:23:12
Хүүхдүүдийг зугаа цэнгэл мөнгө олоход ашиглаж байхаар өөрсдөө морио унаад ашиг хонжоогоо олоод явбал хэн ч эсэргүүцээгүй
иргэн [43.228.129.139] 2025-01-27 12:05:56
УИХ-н гишүүн та хүүхэд , эмэгтэйчүүдийнхээ талаар эхлээд тэмц. дараа нь үл мэдэх салбарлуугаа хошуугаа дүрнэ үү. нээх олны танил болох гээд ядчих юм.. Хотын утаа, хорт хавдар, амьгүй ураг гээд зөндөө асуудал байна.
... [103.80.211.231] 2025-01-27 11:58:46
zuw zuw. Uls dayar neree nuuree gargay gej bgaa bol uyachid n uursduu unaad uraldaj bolno gej khuuli juram gargakh kheregtei... baga nasnii khuukhediig khucheer unuulj bgaa munljluguu bolikh kheregtei.
Иргэн [139.5.216.252] 2025-01-27 11:57:52
Х.Баасансүрэн хадагтай утаа, хорт хий,халдварт өвчинд олон мянгаараа амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар ажил хийвэл сайн байна.
... [103.80.211.231] 2025-01-27 12:02:04
morin uraldaanii talin sedeweer bhad...Utaa geed umbuureed bhiin