Автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил үлэмж хэмжээгээр багасаж байна.
Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж байгаа. Мөн автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.183] 2025-02-04 06:41:16
ажиллахгүй юм тавив даа зүгээр л чиглэлийн нэр л урсаад байсан хэдэн минутын дараа ирэх нь гарахгүй л байгаашд
Зочин [203.23.199.221] 2025-02-03 12:24:52
Сайн ажиллаж байгаад баярлалаа. Замын түгжрэлээс шалтгаалж нэг чиглэлийн автобус хоёр гурваар дараалан нэг доор явах боллоо. Диспетчерийн албанаас автобусны чанга яригчтай шууд холбогдон зорчигчдыг урд яваа автобуст суухыг зөвлөх, хоосон автобусыг хүлээлгийн горимд оруулж, автобус хоорондын зайг зохицуулж болмоор санагдах юм.
Зочин [139.5.219.115] 2025-02-03 12:21:09
Тогтвортой ажиллуулж чадвал их хэрэгтэй юм байна билээ. Гадны улс орнуудаар явж байхад бараг бүх хотууд ийм дэлгэцтэй байдаг. Автобус хүлээх зуураа жоохон ч гэсэн ажил амжуулж болно. Автобусны буудлын хажуугийн дэлгүүрт ороод хэрэгцээтэй юмаа аваад гараад ирнэ шүү дээ. Хамгийн гол нь эвдэж хэмхлээд байлгүй бүрэн бүтэн байнгын ажиллагаатай байлгах хэрэгтэй.
Зочин [202.131.234.123] 2025-02-03 09:43:06
үргүй зардал шүү дээ. дараа жил ажиллахгүй байна даг
Зочин [202.55.188.107] 2025-02-03 14:28:22
Яг үнэн