Дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургуулийн хичээл цахимд шилжжээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн шөнө дулааны шугам задарч Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 16-р сургуулийн хичээл цахимд шилжсэн байна. Дулааны шугам задарснаас үүдэж 234-р цэцэрлэг, 69-р цэцэрлэг зэрэг 4 аж ахуй нэгж, 12 айлын орон сууц халаалтгүй болжээ.

16 дугаар сургуулийн дулаан өнгөрсөн долоо хоногоос тасалдаж эхэлсэн аж. Тэр даруйд нь сургуулийн удирдлагууд дулаан хангамжийн холбогдох байгууллагуудад хандсан боловч хүртэл асуудал нь шийдэгдээгүй байсаар дулаан нь задарчээ.

Энэ талаар тус сургуулийн захирал н.Лхагва "Амралтын үеэр халаалт доголдож эхэлсэн. Гэхдээ хүүхдүүд амарчихсан болохоор дулаан бага байна гэж бодсон. Хичээл эхэлсэн ч хүйтэн байхаар нь холбогдох байгууллагад хандаж эхэлсэн. Амралтын өдрүүдэд хэвийн байдалдаа орчих байх гэж бодсон. Гэвч өчигдөр халаалт ирж байснаа унаад, шөнө бүр ямар ч халаалтгүй болсон. Ганц манай сургууль биш. 69 дүгээр цэцэрлэг, 234 дүгээр цэцэрлэг мөн халаалтгүй байгаа. Үүрийн 4.00 цагт шугам задарсан. Тиймээс сурагчдынхаа хичээлийн цахимд шилжүүлэхээр өөр аргагүй болсон. 12 дугаар ангийн хүүхдүүд түрээсийн байрандаа хичээллэж байгаа" гэв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.