Майкл Уолтц: Украины дайны хариуцлагыг Европын орнууд хүлээх ёстой

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолтц NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа “Украины дайны хариуцлагыг Европын орнууд хүлээх ёстой. Иймээс дайн зогссоны дараа Украины Аюулгүй байдлын баталгааг бүхэлд нь европчуудад үүрүүлэх болно” гэж мэдэгдээд “New York Post” сонинд гарсан ерөнхийлөгч Трамп, Путин хоёрын яриа хэлэлцээний талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тэрээр мөн “Энэ долоо хоногт Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд манай Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Пентагоны тэргүүн Пит Хэгсет, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Орос, Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог нар оролцож, энэ дайныг хэрхэн зогсоох талаар дэлгэрэнгүй ярих болно.

АНУ-ын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнод гээд бүх талуудыг хэлэлцээнд оролцуулах бодолтой байна. Мөн тэрбээр хэрэв Москва яриа хэлэлцээ хийхээс татгалзвал Трамп Оросын эсрэг татвар, тариф, шинэ хориг арга хэмжээ авахаас татгалзахгүй. Украины газрын ховор металл, байгалийн баялаг, газрын тос, байгалийн хийн талаар хамтран ажиллах замаар Украинд үзүүлэх Америкийн цэргийн тусламжийн зардлыг нөхнө гэж Трамп найдаж байна” гэж мэдэгдэв. Энэ бол монголчуудын хувьд тун таатай мэдээ юм.

Учир нь Хятад, Орос, Монгол гурав “социалист ахан дүүс орнууд” гэгдэж байхад энэ хоёр улс уралдан хөрөнгө оруулалт хийж өнөөдрийн Монголын суурийг бэлдэж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр Европын Холбоо, АНУ “өрх тусгаарлаж” байгаа нь энэ “хоёр том хүч” ардчилсан Монгол Улсад уралдан хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм. Иймээс бид яаралтай Их Британи, Швейцарь, Өмнөд Солонгос улсуудтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, “хоёр том хүч”-ийг аль болох олон болгох хэрэгтэй юм.

Учир нь Энэтхэгийн ардчилал нь ардчилалд харш нийгмийн гарлаар ялгаварлах кастын системтэй. Өмнөд Солонгос, Япон хоёрын ардчилал бол үнэндээ АНУ-ын “copy past”. Энэ нь Ази тивд Монголоос өөр ардчилалд “бор зүрхээрээ” хөл тавьсан улс байхгүй гэсэн үг. Мөн манай өмнөд хөршийн хувьд АНУ болон Европын Холбоо тусдаа бие даасан бодлого явуулах болж байгаа нь таатай мэдээ. Учир нь АНУ биш юм гэхэд Европын Холбоо Хятадтай эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтран ажиллана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, урд хөршийн эдийн засаг дефляци гэх хямралаас хол байх боломжтой болж байна. Энэ нь мэдээж Монгол Улсад ч ашигтай явдал.Харин хойд хөршийн хувьд Оросын “Левада төв” нэгдүгээр сард явуулсан судалгаагааны дүнг энэ сарын 7-нд нийтэлж “Энэ судалгаанд оролцогчдын бараг гуравны хоёр нь буюу 67 хувь нь үнийн өсөлтийг хамгийн ноцтой асуудал гэж үзсэн байна.

Оросуудын хувьд хоёрдугаарт “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэгддэг Украины дайн, барууны орнуудтай хийж буй “мөргөлдөөн”, элдэв хориг арга хэмжээ орж санал асуулгад оролцогчдын 35 хувийг хамарсан байна. Гуравдугаарт, Оросуудын санааг орон сууцны хуучирсан байдал, шинэ орон сууцанд орох боломжгүй байгаа явдал, өндөр үнэтэй орон сууцны зээл зовоож байгаа аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 30 хувь нь энэ асуудалд санаа зовж байгаа дүн гарсан” гэж мэдээлсэн байна. Энэ удаагийн асуулгаар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш инфляцийг хамгийн их сэтгэл түгшээж буй асуудал гэж хариулсан оросуудын тоо 11 хувиар өссөн байна. Энэ нь ОХУ-ын эдийн засаг дефолт буюу дампуурал руу явж байна гэсэн үг юм. Үүний учир нь ийм юм.

Үйлдвэрлэсэн танк бол фронтод шууд устгагдана. Харин хүүхдийн тэрэг хийвэл олсон мөнгөөрөө чарга нэмж үйлдвэрлэн орлогоо нэмэгдүүлнэ. Сөнөсөн танк мөнгө бас хүний амь үрнэ. Ялгаа нь энэ. Гэтэл танк, хүүхдийн тэрэг хоёрын үнийн зөрүү ямар байх вэ? Кремль энэ хоёрын үниййг нэмж “ДНБ өсөж байна” гээд байгаа болохоос үнэндээ Орост дайнаас болж эдийн засаг нь стагнаци гэх уналтаас стагфляци гэх сүйрэл буюу гиперинфляцид шилжээд байна.

Гэхдээ л энэ бүхнийг Путин огт тоохгүй, ЗХУ-тай адил илүү их цаасан мөнгө үйлдвэрлэж, иргэддээ үзүүлэх дарангуйллыг улам чангатгаж, зэвсэг үйлдвэрлэн суудалдаа үлдэхийг хичээх болно. Харин өөрсдийн мөнгийг барууны улсуудын банкинд түгжүүлж, эхнэр, хүүхэд нь баруунд явж чадахгүй болсон Путины тойрон хүрээлэгчид орос уламжлалын дагуу түүнийг суудлаас нь авч хаяна. Үүнийг “Ордны хуйвалдаан” гэдэг. Үнэндээ бол Оросын эзэнт гүрнийг түүх болгон үлдээсэн II Николай хаан өнөөдрийн Путинээс хамаагүй сайн нөхцөл, байдалтай байсан юм.

Дэлхийн I дайн эхлэхэд нөхрөө хөлсний цэрэгт явуулж, амьдралдаа харж байгаагүй их мөнгөтэй болсон тосгоны орос эхнэрүүд юу дуртайгаа худалдан авч Орос улсыг өргөн хэрэглээний барааны хомсдолд оруулж байв. Харин дайн сунжирч Оросын эдийн засаг гиперинфляцид автсаны дараа юу боллоо! ОХУ-д өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн гиперинфляци өнөөдөр ид хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ОХУ-ын гол дайсан нь Украин болон түүнийг дэмжиж байгаа улсууд бус дайнд орсны дараа II Николай хаантай адил үүнийгээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон Путин өөрөө болчихоод байна.

Оросын сүүлчийн эзэн хаан II Николайг ойр тойрныхон нь суудлаас нь буулгасан. Сталин асрагчаар нь Ленинд хор өгүүлж байсан гэдэг. Сталин ч өөрөө тойрон хүрээлэгчидтэйгээ архидаад, маргааш өглөө нь үхсэн. Сталины залгамжлагч Берияг хамтрагчид нь хөнөөж, Хрушевыг ч тойрон хүрээлэгчид нь суудлаас нь авч хаясан.

Горбачёвын ойр тойрныхон болох улс төрийн товчооныхон түүнийг албан тушаалгүй болгож, ЗХУ түүх болон үлдсэн. Ельцин гэр бүлээ баяжуулж, ОХУ-ын эдийн засгийг дампууруулж, өөрийн суудлыг КГБ-д “гэр бүлээ мөрдөж мөшгүүлэхгүй” гэсэн болзлоор арилжсан. Энэхүү орос уламжлалаа дагаж, Путин болон ОХУ хүн төрөлхтний бас нэгэн хар түүх болж үлдэх биз ээ.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

зочин [202.126.89.137] 2025-02-11 19:10:23

юу ч хардаггүй юу ч мэдэхгүй нөхөр бичсэн бололтой....

mgl [106.166.63.124] 2025-02-11 18:49:52

SAIHAN SHAAH YUMAA OROS HYATADIIN DEEGUUR GAZAR NUTGAA AVAAD NUUH GEJ BGAA YUM SHIG HUTSAH YUMAA

Зочин [66.181.189.193] 2025-02-11 17:45:21

оросуудыг муулж болохгүй ээ монголд их тус үзүүлсэн хүмүүс шүү эдний хүчинд өдий зэрэгтэй байгаагаа бодох хэрэгтэй!

Зочин [67.168.92.100] 2025-02-11 16:21:26

Тэгээд орчин үеийн сталин путины дараа гарч ирэх нь л дээ. Тэгвэл ч дэлхий барга сөнчих байлгүй

Зочин [103.212.118.216] 2025-02-11 15:10:21

Ха ха бас л сайхан хуцах юмаа одоо өөрөө өөрөөрөө бахархаж байгаа даа энэ бичсэнээ өөрөө уншаад ха ха

Иргэн [103.9.88.154] 2025-02-11 15:10:08

Аргагүй л нэрэндээ таарсан амархан санаа байна даа

Зочин [122.201.31.65] 2025-02-11 14:56:37

Өөрийнхөө эргүү бодлыг битгий орчуулгандаа чихээд бай

Амарсанаа [203.91.118.53] 2025-02-11 14:11:54

Чиний таамгаар болохгүй гөлөг өө. Оросын эсрэг үзэлтэйгээ булшлагдана аа чи


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.