Дональд Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгагдав
![](/files/rzsvcgbesjme4lupkwe9/3/347383613011727.jpeg)
Вашингтоны Кинг Каунти, Коннектикут мужийн Портлэнд, Орегон, Нью Хейвен хот болон Сан Франциско, Санта Клара муж хотуудын удирдлага АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Калифорнийн Хойд дүүрэгт гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, Трампийн засаг захиргаа дархан цаазат газрын харьяалалд заналхийлж, хууль бусаар онилж байгааг буруутгаж байна. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт /2025.02.07/ ерөнхийлөгч Трамп цагаачлалын хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн нөөцөө ашиглах шаардлагатай байгааг онцолсон юм. Үүний хүрээнд тухайн газрыг ашиглахад татгалзсан мужийн харьяа удирдлагыг холбооны сангаас гаргаж, санхүүжилтийг зогсоохыг тушаажээ.
Хэрэв холбооны сангаас гарч, санхүүжилтгүй болсон үед аливаа эрүүгийн болон иргэний хэрэг гарах юм бол Трампийн засаг захиргаа ямар ч хариуцлага хүлээхгүй байх тухай Хууль зүйн яам санамж бичиг гаргасан байна.
Нэхэмжлэл гаргагч удирдлагууд Трампийн тушаал, санамж бичгийг буруутгаж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж буй. Мөн энэ нь хууль бус ажиллагаа тул хэрэгжихээс урьдчилан сэргийлэхийг шүүхээс хүсчээ. Сан Франциско хотын прокурор Дэвид Чиу мэдэгдэхдээ, "Холбооны засгийн газар өөрт байхгүй эрхээ хууль бусаар нотолж, хотуудад нөөцөө хэрхэн ашиглахыг хүчээр тулган шаардаж, орон нутгийн хууль сахиулах байгууллагыг удирдахыг оролдож байна. Тэд хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд хүчээр орон нутгийн удирдлагыг албадаж, эс бөгөөс санхүүжилт хасч, мөрдөн байцаалт явуулна гэж сүрдүүлж байна. Энэ бол хууль бус, дарангуйлал юм" гэжээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан удирдлагууд эвсэж, Трампийн засаг захиргаа эрх мэдлийн хуваарилалт, зарцуулалтын заалт, зохих журмын тухай заалт, агентлагууд хэрхэн бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой удирдамж тогтоосон Захиргааны журмын тухай хуулийг зөрчсөн гэж мэдэгджээ.
Гэхдээ Трампийн засаг захиргаа дархан цаазат газрын бодлоготой холбогдуулан хуулийн дагуу асуудалд орж байсан нь анхны тохиолдол биш аж. Тухайлбал, 2017 онд Сан Франциско хот Трампийн дархан цаазат газрын бодлогыг татгалзсанаас болж буцалтгүй тусламж авах эрхгүй болж байв. Улмаар хотын захиргаа Трампийн засаг захиргааг шүүхэд өгсөн бөгөөд холбооны шүүгч ерөнхийлөгчийн тушаалыг хаасан байнгын захирамж гаргаж байсан юм. Гэсэн хэдий хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн Трамп дахин дархан цаазат газрыг ашиглах тушаал буулгаж байна.
Дэвид Чиу хэлэхдээ, "2017 болон 2025 оны шүүх хурлын хооронд тийм ч их ялгаа байхгүй. Трамп анхны захирамжаа хүчээр сэргээж байна" гэж буруутгасан юм. Үүнээс гадна, Трампийн гаргасан тушаалыг Ардчилсан намын харьяа мужийн захиргаа эсэргүүцэж байгаа юм. Энэ нь нэг талаар дархан цаазат газрын аюулгүй байдал бол нөгөө талаас эрх баригч, сөрөг хүчний хооронд зөрчилдөөн үргэлжилж буйг харуулж байна.
Сэтгэгдэл