ЦАГ АГААР: Хөвсгөл, Хэнтий, Хараа, Ерөө, Халх голын нутгаар цас орж, цасаар шуурна
![](/files/isbtuzvw6ioudanxiffv/3/002.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15-НЫ 08.00-20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутаг, цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл