Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаар мэдээлнэ

2025.02.25-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг
хүргэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар БНХАУ-д энэ сарын 24-27-нд албан ёсоор айлчилж байна.
10:00 цагт:
Сар шинийн барилдааны тасалбарыг худалдаалж эхэлнэ.
11:00 цагт:
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
11:00-12:00 цагт:
Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийн талаарх хэвлэлийн хурал МҮХАҮТ-д болно.
15:40 цагт:
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хүрээнд Завхан Бродерс vs ИНЮТ Ти Эл Жи /эр/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
18:10 цагт:
Улаанбаатар Амазонс vs Омни Хүлэгүүд /эм/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
20:40 цагт:
Хасын Хүлэгүүд vs Эс Жи АПЭС /эр/ тоглолт “Юү Жи Арена”-д болно.
БУСАД
-Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.
-МҮЭ-ийн Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
-Өмнөговь аймгийн Даланзадгадын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажлын байрны өдөрлөг болно.
Хилийн чанадад:
-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод нэгдүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулж байна.
-Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2025-02-25 08:46:30
Үр хүүхдүүд маань гэр бүлийнхэндээ 2-оос дээш ширхэг бараа бэлгэнд явуулахад татвар авдаг. Энэ тал дээр өөрчлөлт оруулмаар санагддаг.