ЦАГ АГААР: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасаар шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4-НӨӨС 8-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Гуравдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15...-20 градус.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл