Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Хайрламаар” яруу найргийн чөлөөт уншлага болно

2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт:
Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит УАУ-ы салбарын онол практикийн бага хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
-УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Энэ үеэр донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Холбогдох утас:95112565
09:30 цагт:
Дэлхийн ус цаг уурын өдөрт зориулсан ”Мөстөл мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-т болно.
10:00 цагт:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно.
-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт ХЗДХЯ-нд болно. Холбогдох утас:96121060
11:00 цагт:
-Ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлнэ.
-ХӨСҮТ-ийн зааланд томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
11:30 цагт:
-Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт:
"Монгол соёлын тайлбар толь бичиг" номын нээлт Монгол Улсын үндэсний номын санд /шинэ байр/ болно.
12:00 цагт:
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан тарьсан модоо цахимаар бүртгүүлэх, тухайн мод нь ургасан тохиолдолд иргэнийг урамшуулах системийг ЦХИХХЯ-д танилцуулна.
14:00 цагт:
Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Хайрламаар” яруу найргийн чөлөөт уншлага Монгол Улсын Үндэсний номын санд болно.
БУСАД
-Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.
-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
10:00 цагт:
“2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв” сэдэвт уулзалт Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын танхимд болно.
-Архангай аймагт модон барилдааны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах уулзалт, хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болно.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл